solongonews
Азийн соёл иргэншлийн форумын хэвлэл мэдээллийн төв туршилтаар ажиллав
2019-05-13 17:33
Азийн соёл иргэншлийн форумын хэвлэл мэдээллийн төв туршилтаар ажиллав.

Азийн соёл иргэншлийн форум 05 дугаар сарын 15-ны өдөр нээгдэх болно. Тэгвэл тус хурлын нээлтийн ёслолын бэлтгэл тоглолтыг 05-р сарын 12-ны орой Бээжин хотноо зохион байгуулсан байна. Хятад болон гадаадын олон одууд энэхүү арга хэмжээнд оролцлоо. Тус арга хэмжээг сурвалжлахаар 2900 гаруй сэтгүүлч бүртгүүлээд байгаагийн 380 орчим нь гадаадын сэтгүүлчид гэнэ.

Азийн соёл иргэншлийн зөвлөгөөн зохион байгуулах санаачилгыг Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин 2015 онд анх Боаогийн форумын үеэр гаргаж байжээ. Өдгөө ажил хэрэг болоод байгаа тус зөвлөгөөний хүрээнд урлаг соёлын наадам, ази хоолны үзэсгэлэн яармаг зэрэг олон үйл ажиллагаа, зургаан салбар хуралдаан болох аж. Мөн зөвлөгөөнд Азийн орнуудын төр засгийн удирдагчдаас гадна олон улсын байгууллагынхан, бүс нутгийн хүмүүнлэгийн салбарын эрдэмтэн, судлаачид оролцохоор болжээ. Энэ удаагийн зөвлөгөөн дорнын улс үндэстнүүдийн арвин баялаг түүх соёл, ёс уламжлалыг сурталчлан таниулах, бүс нутгийн эв нэгдлийг сахин хамгаалахад чиглэнэ хэмээн зохион байгуулагчид онцолсон байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл