
БНХАУ-ын дарга Ши Жиньпин эх орны өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн баярыг тэмдэглэхээр ирсэн Хонконг, Макаогийн олон салбарын төлөөлөгчидтэй 12-нд АИХ-ын ордонд уулзав.
Ши Жиньпин: Шинэ зууны үндэсний өөрчлөлт нээлтийн үйл явцад Хонконг, Макао онцгой байр суурь, өвөрмөц давуу талтай, орлуулшгүй чухал үүрэг гүйцэтгэсээр ирлээ. Хонконг, Макаогийн ахан дүүс эх оронч үзэл, тэмцлийн үзэл санаагаар эх орныхоо өөрчлөлт нээлтийн үйлст хүчээ өргөн, цагийн аяс, хөгжлийн жамын дагуу эх орныхоо хөгжил дэвшилтэй уялдаж, Хонконг, Макаог улам хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Уулзалтын үеэр Ши Жиньпин дөрвөн зүйлт санал дэвшүүлжээ. Тухайлбал:
Нэг. Эх орноо бүх талаар нээлттэй байлгахыг улам идэвхтэй дэмжих.
Хоёр. Эх орныхоо хөгжил дэвшлийн үйлстэй улам идэвх санаачилгатай уялдах.
Гурав. Улс орныхоо засаглалын практикт улам идэвх санаачилгатай оролцох.
Дөрөв. Олон улсын хүмүүнлэгийн солилцоог улам идэвх санаачилгатай дэмжих хэрэгтэй гэжээ.

