
Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 03-нд Панам хотод Панамын Үндэсний ассамблейн дарга хатагтай Абреготай уулзав. Уулзалтад Панамын гол гол улс төрийн намын төлөөлөгчид мөн оролцжээ.
Ши Жиньпин: Хятад, Панам хоёр орон дипломат харилцаа тогтоогоод удаагүй ч ихээхэн ач холбогдол өгч, хоёр ард түмэн үр шимийг нь хүртлээ. Жил хагасын хугацаанд хоёр орны хамтын ажиллагааны хөгжил, ололт амжилт үүнийг гэрчилж байна. Хятад улс нэг Хятадын бодлогын зарчмын үндсэн дээр Панамын талтай харилцаагаа илүү нягтруулахыг хүсэж байна. Хоёр орны найрсаг хамтын ажиллагаа үеийн үед уламжлан хөгжсөөр байх болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Тэрээр: Панамын Үндэсний ассамблей болон ассамблейн дарга хатагтай Абрего та Хятад, Панамын харилцааг ихэд дэмжиж, дипломат харилцаа тогтоогоод удаагүй байхад Панам, Хятадын найрамдлын баг байгуулсан явдлыг сайшааж байна. Хятадын тал Панамын Үндэсний ассамблей, улс төрийн намууд, иргэний байгууллагуудтай хам хоёр орны найрсаг хамтын ажиллагааг эрчтэй хөгжүүлэхийг хүсэж байна. БХАТИХ болон Панамын Үндэсний ассамблей, найрамдлын баг хоорондоо олон арга хэлбэрээр илүү өргөн цар хүрээнд харилцаж, хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.
