solongonews
“Ши Жиньпин: БНХАУ-ын засаглал” номын хоёрдугаар ботийг 16 хэл дээр орчуулж хэвлүүлнэ
2017-11-27 16:59
Арван зургаан орны хэвлэлийн газар Хятадын Гадаад хэлний яамны Гадаад хэлний хэвлэлийн газартай 11 дүгээр сарын 27-ны өдөр Бээжин хотноо “Ши Жиньпин: БНХАУ-ын засаглал II” номын олон улсын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Үүнд: Итали, Польш, Украйн, Албани, Кени, Тажикстан, Вьетнам, Пакистан, Бангладеш, Камбож, Лаос, Монгол, Балба, Шри Ланка, Афганистан зэрэг 16 улс орныг хамарсан байна.

Хятадын Төвийн суртал ухуулах газар(Төрийн зөвлөлийн мэдээллийн алба ), Хятадын Сурвалж бичиг судлах газар болон Хятадын Гадаад хэлний яамнаас редакторласан “Ши Жиньпин: БНХАУ-ын засаглал II” номыг сүүлийн өдрүүдэд Хятадын Гадаад хэлний хэвлэлийн газраас хятад, ангил хоёр хэлээр хэвлүүлэн тараасан байна.

Уг ном нь Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын Төв хорооноос бүх Намын үндэстнүүдийн ард түмнийг удирдан шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлсэн агуу их практикийг харуулсан бөгөөд Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалын гол агуулга болон хөгжил түүхийг танилцуулсан болно. Мөн ХКН-ын хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн талын асуудлыг шийдвэрлэх тал дээр оруулсан хувь нэмрийг харуулсан болно. “Ши Жиньпин: БНХАУ-ын засаглал II” бол Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлал болон ХКН-ын ХIХ их хурлын үзэл санааны тухай суралцах нэр нөлөөтэй бүтээл болсон байна.

“Ши Жиньпин: БНХАУ-ын засаглал” болон “Ши Жиньпин: БНХАУ-ын засаглал II” номыг хэвлүүлэн тараасан явдал нь бүх дэлхийн хүмүүсийн анхаарал болон өндөр үнэлгээг хүртсэн байна. Өнөөдрийг болтол “Ши Жиньпин: БНХАУ-ын засаглал” ном 24 хэлээр орчуулагдан хэвлэгдэж, бүх дэлхийн хэмжээнд нийт 6.6 сая ширхэг тараасан байна.  

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл