solongonews
Ши Жиньпин дарга Төв хорооны улс төр, хууль зүйн ажлын хуралдаанд чухал үг хэлэв
2019-01-17 11:11
Дарга Ши Жиньпин Төв хорооны улс төр, хууль зүйн ажлын хуралдаанд чухал үг хэллээ.

     Төв хорооны улс төр, хууль зүйн ажлын хуралдаан 15, 16-ны өдрүүдэд Бээжин хотноо болж, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин оролцож үг хэллээ.
   Хятад улсын олон шатны улс төр, хууль зүйн байгууллага нэгжүүд ард түмнээр төв болгосон хөгжлийн үзэл баримтлалыг хэлбэрэлтгүй барьж, иргэдийн эрх ашигтай холбогдсон гол чухал салбарын хууль хэрэгжилт, хууль эрх зүйн хамгаалалтын эрч хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
   ХКН-аар удирдуулах болон Хятадын онцлогтой социалист тогтолцооны давуу талыг нийгмийн засаглалд үйлчлүүлэх хэрэгтэй. Нийгмийн нийтийн сэтгэл зүйн үйлчилгээний систем болон зөвлөж хөтлөх тогтолцоо, хямрал, онц байдлын үеийн оролцоо тусламжийн тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй.
   Бүх талыг хамарсан, мэдээлэлжүүлсэн нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах тогтолцооны байгуулалтыг түргэтгэх хэрэгтэй. Хууль зүйн хариуцлагын тогтолцоог бүх талаар хэрэгжүүлэн, хууль зүйн чанар, үр ашиг, голч шударга байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ард түмний тусгасан асуудалд анхаарлаа төвлөрүүлж, улс төр, хууль зүйн байгууллагын эрх үүрэгт хяналт тавих, хязгаарлах тогтолцоог боловсронгуй болгож, хуулийг чанга хэрэгжүүлэх, голчоор хэрэгжүүлэхгүй, хуулийнхан хууль зөрчих зэргээс чанд сэргийлэх хэрэгтэй гэж Ши Жиньпин дарга онцолсон байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл