solongonews
XIV сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны Ⅷ хурал өндөрлөв
2024-02-27 17:20
XIV сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны Ⅷ хурал өндөрлөв.

       XIV сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны Ⅷ хурал өнөөдөр буюу 27-нд Бээжин хотод АИХ-ын танхимд өндөрлөв. Хурлаар шинээр нэмэлт өөрчлөлт оруулсан Улсын нууцыг хамгаалах тухай хуулийг баталжээ. Хятад улсын дарга Ши Жиньпин 20 тоот зарлигт гарын үсэг зурж, хуулийг нийтлэх зөвшөөрөл олгов. Байнгын хорооны дарга Жао Лэжи хаалтын хурлыг даргалжээ. 

      Байнгын хорооны хуралд суух ёстой 165 гишүүн бүрэн оролцож, хуулиар тогтоосон ирц бүрэн бүрдэв. Хурлаар БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлангийн төслийг зарчмын хувьд батлав. Байнгын хорооны даргын хурлаар Жао Лэжиг Байнгын хороог төлөөлөн  XIV сонгуулийн БХАТИХ-ын II хуралд ажлын тайлан тавихыг даалгав.

      Мөн хурлаар зарим төлөөлөгчдөд мандат олгох эсэх тухай БХАТИХ-ын Байнгын хорооны Төлөөлөгчдийн хянан шалгах зөвлөлийн мэдүүлгийг батлав. 

         Үүний зэрэгцээ бусад томилгоо, чөлөөлөлөх шийдвэрийн төслийг ч баталжээ.

       Хурлаар мөн XIV сонгуулийн БХАТИХ-ын Ⅱ хурлын хөтөлбөр, тэргүүлэгчид болон нарийн бичгийн дарга нарын нэрсийн төслийг баталж, хурлын бэлтгэл хуралд хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Түүнчлэн XIV сонгуулийн БХАТИХ-ын Ⅱ дугаар хуралд оролцох хүмүүсийн нэрсийг санал хураалтаар баталжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл