solongonews
Хятад Оросын ерөнхий сайд нарын тогтмол уулзалтын комиссын 22-р хурал боллоо
2018-11-07 10:30
Хятад Оросын ерөнхий сайд нарын тогтмол уулзалтын комиссын 22-р хурал боллоо

Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад Оросын ерөнхий сайд нарын тогтмол уулзалтын комиссын Хятадын талын ахлагч Хү Чүнь Хуа 6-нд Шанхай хотноо Оросын ерөнхий сайдын орлогч, Хятад Оросын ерөнхий сайд нарын тогтмол уулзалтын комиссын Оросын талын ахлагч Акимовын хамт Хятад Оросын ерөнхий сайд нарын тогтмол уулзалтын комиссын 22-р хурлыг даргалан хуралдуулжээ.

Хү Чүнь Хуа хэлэхдээ, энэ он гарснаас нааш, Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Путин 3 удаа уулзаж, Хятад Оросын стратегийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, олон салбарын бүтээлч хамтын ажиллагааг өргөтгөх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. 10-р сард ерөнхий сайд Ли Кэчян, ерөнхий сайд Медведев нар уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцсон байна. Одоо Хятад Оросын хамтын ажиллагаа түүхийн хамгийн сайн цаг үед байж, ирэх жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болох болно. Хоёр талаараа хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, худалдаа хөрөнгө оруулалт зэрэг салбарын сайн сайхан хамтын ажиллагааны хандшыг бэхжүүлэн, дараагийн хамтын ажиллагааны гол талыг судалж, хоёр орны ерөнхий сайд нарын 23 дахь уулзалтад эдийн засаг худалдааны бүтээлч хамтын ажиллагааны талаар бэлтгэл хийх хэрэгтэй гэжээ.

Акимов энэ тэргүүнд Хятадын олон улсын импортын анхдугаар экспо амжилттай нээгдсэн баяр хүргэж, Орос Хятад хоёр орны удирдагчийн стратегийн удирдлага дор Орос Хятадын тал бүрийн стратегийн түншийн харилцаа сүүлийн жилүүдэд тасралтгүй гүнзгийрч, олон салбарын бүтээлч хамтын ажиллагаа тасралтгүй хөгжин, орон нутгийн хэлхээ холбоо улам нягт болсон байна. хоёр талаараа үргэлжлэн чармайж, хоёр орны хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгий хөгжихийг ахиулах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл