
ӨМӨЗО-ы монгол хэлээ сурч хэрэглэж байгаа шилдэг хамт олон болон хувь хүнийг шагнах 5 дахь удаагийн хурал Хөххотод болжээ. Уг хурлаар ӨМӨЗО-ы Засгийн Газар Өвөр Монголын салбар бүрийн байгууллагуудаас 98 хамт олон болон 147 хувь хүнийг шагнасан байна.

ХКН-ын Өвөр Монголын хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь зэрэг удирдлага шилдэг хамт олон болон шилдэг хувь хүнд шагналыг нь гардуулан өгсөн байна.
Уг хурлаар мөн монгол хэлний ажлыг илүү сайжруулах талд төлөвлөгөө гарган, Ши Жиньпин даргын үндэсний ажлын тухай чухал яриаг суралцан, шинэ зуунд монгол хэлний ажлын үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, Өвөр Монголын бодит байдалтай уялдуулан монгол хэлний үйлсийг хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг онцолсон байна.
