
АНЭУ-ын ерөнхий сайд Мухамед, Абудабигийн хун тайж Мухамед нар Ши Жиньпин даргыг утган авлаа
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 07 дугаар сарын 19-ний өдөр Абу – Дабид хүрэлцэн очиж, АНЭУ дахь төрийн айлчлалаа эхлүүлсэн байна.
Ши Жиньпин дарга орон нутгийн цагаар үдээс хойш 05 цаг 40 минутад Абу – Дабигийн ерөнхийлөгчийн нисэх онгоцны буудалд газардлаа. АНЭУ-ын дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий сайд Мухамед, Абудабигийн хун тайж Мухамед нар Ши Жиньпин дарга болон түүний гэргий Пэн Лиюанийг халуун дотноор угтан авлаа.
Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний өмнөөс АНЭУ-ын засгийн газар, ард иргэдэд халуун дотно мэндчилгээ хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүлсэн байна. Ши Жиньпин хэлэхдээ:
-Хятад, АНЭУ дипломат харилцаа тогтоосон 34 жилийн турш хоёр орон харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан, хоёр талын харилцаа ихээхэн хөгжиж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр бүтэмжтэй болсон. АНЭУ бол миний энэ удаагийн айлчлалын эхний өртөө болно. Мөн ч миний Хятад улсын даргаар улиран сонгогдсоны дараа айлчилж байгаа анхны орон тул АНЭУ-ыг Хятад улс чухалчлан үзэж байгааг харуулж байгаа юм. АНЭУ-ын удирдагчтай хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх талаар санал бодлоо гүнзгий солилцохыг хүсэж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар энэ удаагийн айлчлал бүрэн дүүрэн амжилтад хүрч, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх нь дамжиггүй гэжээ.
АНЭУ-д төрийн айлчлал хийснийхээ дараа Ши Жиньпин мөн Сенегал, Руанда, Өмнөд Африкт төрийн айлчлал хийж, Йоханнесбург болох БРИКС-ын орнуудын удирдагчдын 10 дахь уулзалтад оролцож, буцах замдаа Маврикийд найрсаг айлчлал хийх болно.
