solongonews
Ши Жиньпин Сингапурын шинэ ерөнхийлөгч Тарман Шанмугаратнамд баярын цахилгаан илгээжээ
2023-09-15 10:36
Ши Жиньпин Сингапурын шинэ ерөнхийлөгч Тарман Шанмугаратнамд баярын цахилгаан илгээжээ.

09-р сарын 14-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Тарман Шанмугаратнамтай утсаар ярьж, Сингапурын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.

"Хятад, Сингапур найрсаг хөрш, хамтын ажиллагааны чухал түнш юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Сингапур улс харилцан суралцах, ялалт байгуулсан хамтын ажиллагааны амжилттай загвартай болж, тус тусын хөгжил, сэргэлтийг үр дүнтэй дэмжин, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаанд үлгэр жишээ болж байна. Энэ онд Хятад,Сингапурын харилцааг бүх талаар, өндөр чанартай урагштай түнш болгон шинэчлэх болсон. Шинэ эринд хоёр талын харилцааг дээд түвшинд хөгжүүлэхэд ч чиглүүлсэн юм. Би Хятад,Сингапурын харилцааг хөгжүүлэхэд маш чухал ач холбогдол өгч байна. Би Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнамтай сайн ажлын харилцаа тогтоож, Хятад,Сингапурын харилцааг шинэ түвшинд хүргэж, хоёр орны орчин үеийн шинэчлэлийн үйл явцыг түргэсгэж, харилцан хөхиүлэн дэмжих, хоёр ард түмэнд илүү их ач тусыг авчрах, бүс нутгийн энх тайван, хөгжил дэвшил, тогтвортой байдалд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл