solongonews
Ши Жиньпин Аргентины хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарын үсгээ зурсан нийтлэл нийтлүүлэв
2018-12-01 21:32
Ши Жиньпин Аргентины хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарын үсгээ зурсан нийтлэл нийтлүүлэвв

Анхаарлаа хандуулна уу

11 дүгээр сарын 28-ы өдөр G20-ийн орнуудын удирдагчдын Буэнос-Айресын дээд хэмжээний уулзалт болон Бүгд Найрамдах Аргентин Улсад айлчлахын өмнөхөн Ши Жиньпин дарга Аргентины “clarin” сонинд “ Хятад, Аргентины харилцааны шинэ эрин үеийг нээе” хэмээх гарын үсэг зурсан нийтлэл нийтлүүлсэн байна.

Өмнөд хагас бөмбөрцөгт хаврын урь орсон энэ сайхан улиралд, Миний бие Ерөнхийлөгч Маурисио Макрийн урилгаар G20-ийн орнуудын удирдагчдын Буэнос-Айресын дээд хэмжээний уулзалт болон Бүгд Найрамдах Аргентин Улсад төрийн айлчлал хийх болсондоо сэтгэл өндөр байна.

“Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэдгээр Хятад, Аргентин хоёр орон алс хол зайд байгаа ч хоёр улсын ард түмэн энх тайванг эрхэмлэн, харилцан бие бие ойлголцдог. Хоёр улсын харилцаа олон улсын хүнд сорилтыг даван туулж, шинэ зах зээлийн улс болон хөгжиж буй улсуудын эв нэгдэл хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн үлгэр жишээ болсон юм.

- Хятад, Аргентин бол харилцан итгэлцсэн сайн найз.

- Хятад, Аргентин бол хамтдаа хөгжих сайн түнш.

-Хятад, Аргентин бол харилцан нөхсөн дотнын найз.

Нэг. Стратегийн ойлголцлоо эрчимжүүлж, харилцан хүндэтгэл, итгэлцлээ баримтална. 

Хоёр. Ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан ашигтай, хамтын хожлыг биелүүлнэ.

Гурав. Хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлж, харилцан суралцахаа эрчимжүүлнэ.

Дөрөв Зохицуулалт, хамтын ажиллагааг сайжруулж, бие биенээ үргэлжлүүлэн дэмжинэ гэжээ.

Энэ онд G20-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын 10 жилийн ой тохиож байна. G20-ийн улсууд нь жаргал зовлонгоо хуваалцсан түншийн зориг санаагаа үргэлжлүүлэн, G20-ийн орнуудын эдийн засгийн даяаршлын хөгжлийн үйл явцыг ахиулж, инноваци өсөлт, урт хугацааны үр ашигтай засаглалын хөгжлийн замыг үргэлжлүүлэн удирдахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mn.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл