- Дөрвөн жилийн өмнө миний дурдсан “Нэг бүс нэг зам” санаачилга маань олон улсын хэмжээнд асар их нөлөө тусгал гаргалаа гэж есдүгээр сарын тавны өдөр болсон Шинээр хөгжин мандаж буй зах зээлтэй улс орон болон хөгжиж буй улс орнуудын хурлын үеэр дарга Ши Жиньпин хэлсэн юм.
9-р сарын 3-наас 5-ны өдрүүдэд болсон БРИКС-ийн удирдагчдын IX уулзалт Шямэнь хотноо болсон билээ. Үүний зэрэгцээ шинээр хөгжин мандсан зах зээлийн улс орнууд болон хөгжиж буй улс орнуудын хурал болов. Энэхүү хурлын үеэр “Нэг бүс нэг зам” санаачилга олны анхаарлын төвд хүрсэн байна.

Дөрвөн жилийн өмнө буюу 2013 оны 9-р сарын 7-ны өдөр дарга Ши Жиньпин Казахстанд “Торгоны замын эдийн засгийн бүс” байгуулах санаачилгыг дурдсан байна. Мөн тухайн оны 10-р сард тэрээр АСЕАН-ы орнуудад айлчлахдаа “21-р зууны тэнгисийн торгоны зам” санаачилгыг дурджээ. Ингэснээр “Нэг бүс нэг зам” санаачилга олны анхааралд хүрсэн байна.
БРИКС-ын орнууд “Нэг бүс нэг зам”-тай холбогдоно
Дарга Ши Жиньпин болон Хятад улсад айлчлан ирсэн бусад улс орны дарга удирдлагуудтай “Нэг бүс нэг зам”-ыг чухал сэдэв болгон ярилцсан байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг Европ, Азийн эдийн засгийн холбоотой холбогдуулж, хамтын ажиллагаа байгуулахыг түлхүү дэмжиж, дэд бүтцээр холбогдох зэрэг төслүүдийг хэрэгжүүлэн хоёр улсын хөрш орнуудын хамтын хөгжлийг эрчимжүүлнэ гэсэн байна.
Бразилийн Ерөнхийлөгч Томмелтай уулзах үедээ:
- “Нэг бүс нэг зам” санаачилгыг Бразилийн Хөрөнгө оруулалтын түншийн төсөл”, “Урагшлалтын төлөвлөгөө”-тэй холбож, орон нутгийн дэд бүтцээр холбогдох болон зэрэг хөгжихийг дэмжинэ гэсэн байна.
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакоб Зуматай уулзаж Хятадын тал Өмнөд Африкийн талтай хамтран “Нэг бүс нэг зам” санаачилга, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Йоханнесбургийн үр дүнг идэвхтэй хэрэгжүүлж, хоёр улсын нийт салбарын хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн Хятад, Өмнөд Африкийн харилцааг шинэ түвшинд хүргэнэ гэж хэлсэн юм.
Тайландын Ерөнхий сайд Чжаоян Жану Хужетэй уулзахдаа Хятадын тал Тайланд улс “Нэг бүс нэг зам” санаачилгад идэвхтэй оролцож байгаад баяртай буйгаа илэрхийлж, Тайланд улстай хамт “Нэг бүс нэг зам”-ыг зэрэг хөгжүүлэх ойлголцлын санамж бичиг болон ирэх таван жилийн “Стратегийн чанартай хамтын ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлнэ гэсэн байна.
Мексикийн Ерөнхийлөгч Энрикэ Пена Ниетотай уулзахдаа Хятадын тал Мексик улс “Нэг бүс нэг зам” санаачилгын үйл ажиллагаанд оролцож буйдаа баяртай байгаа бөгөөд “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтыг Латин, Америк тивд хөгжүүлэх чухал цэг болжээ гэж хэллээ.
Хятадын Олон улсын асуудал судалгааны хүрээлэнгийн Олон улсын судалгааны газрын дэд дарга Сү Шяохүй:
- “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалт нь нэгэн шинэ түвшинд хүрэх үед БРИКС-ийн орнууд “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалттай холбогдох нь хөгжлийн чиг хандлага болно гэж хэлсэн байна.
“Нэг бүс нэг зам” том амжилтад хүрэв
Дөрвөн жил гаруйн хугацаанд “Нэг бүс нэг зам” санаачилга асар том амжилтад хүрсэн бөгөөд олон улсын хэмжээнд нэр нөлөө нь нэмэгдсэн юм.
9-р сарын 3-ны өдөр БРИКС-ийн орнуудын Худалдаа, аж үйлдвэрийн уулзалтын үеэр дарга Ши Жиньпин:
- Энэ оны 5-р сард Хятад улс “Нэг бүс нэг зам” олон улсын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Үүнд, 29 улс орны тэргүүн, 140 улс, 80 гаруй олон улсын байгууллага нэгжийн 1600 гаруй төлөөлөгч оролцсон байна. Энэ нь “Нэг бүс нэг зам” санаачилга, үзэл бодлоос үйл ажиллагаа хүртэл, төсөв төлөвлөлтийн хэмжээнд байсан нь хэрэгжих хүртэл үе шатандаа ороод байгааг харуулж байна.
Хятадын Гадаад харилцааны сайд Ван И дүгнэж хэлэхдээ:
- “Нэг бүс нэг зам” санаачилга нь дөрвөн жил гаруйн хугацаанд оролцогч улс орнуудын хамтын чармайлтаар олон улсын хамтын ажиллагааны талуудын халуун хүрээллийг олсон дэлхийн чанартай бүтээгдэхүүн болсон. Нэг зуу гаруй улс, олон улсын байгууллагууд оролцож дэмжин ажиллаж, томоохон төслүүд хэрэгжсэн байна. Хятад улс болон олон улс орнуудын стратегийн холболтыг биелүүлж, 2014-2016 оны хооронд “Нэг бүс нэг зам”-д оролцсон улс орнуудын хоорондын худалдааны ерөнхий хэмжээ 3000 тэрбум ам.долларыг давж, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 50 тэрбум ам.долларт хүрчээ гэсэн байна.
Дарга Ши Жиньпин Шинэ хэлбэрийн зах зээлийг үүсгэн байгуулж байгаа улс орнууд болон хөгжиж буй улс орнуудын уулзалтын хурлын үеэр:
- “Нэг бүс нэг зам” бол хамтын ажиллагааны зам бөгөөд хүсэл мөрөөдлийн зам, хамтдаа хожих зам юм. Хятадын тал “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн дагуу холбогдох улс орнуудтай дэд бүтцээр холбогдох, чадавхийн хамтын ажиллагаа, техник мэргэжлийн Инноваци зэрэг салбарт хамтын ажиллагаа зохион байгуулна гэж хэлэв.
“Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа байгуулах нь бодлогын ойлголцол, тоног төхөөрөмжийн холболт, арилжаа худалдааны болон хөрөнгө мөнгөний нэвтрэл, иргэдийн сэтгэлийн ойлголцол зэрэг агуулгыг багтаасан бөгөөд 2030 он хүртэл үргэлжлэн хөгжих хөтөлбөртэй нийцэж, харилцан холбогдож, харилцан хөгжүүлэх болно гэдэгт санал нэгдэж байна.
Гадаад харилцааны шинэ байдлыг буй болгожээ
ХКН-ын 18-р хурлаас хойш дарга Ши Жиньпинээр цөм болгосон Намын Төв хорооны удирдлагын дагуу дэлхийн хөгжлийн байдал болон хөгжлийн чиг хандлагыг судалж, хамтран ажиллаж, хамтдаа хожихоор гол болгосон. Улмаар ийм чиглэлээр олон улсын харилцаа тогтоож, хүн төрөлхтнийг гол чухалчилсан хамт нийтийг буй болгож, Хятадын онцлогтой том гүрний гадаад харилцааг бий болгоно.
Хятадын гадаад харилцааг аль ч талаас нь дүгнэсэн “Нэг бүс нэг зам” санаачилга нь дутаж болшгүй чухал бүрэлдэхүүн болсон байна.
Хараа тавин ажиллахад дарга Ши Жиньпиний Хятадын бүх талаар нээлттэй байх гадаад бодлогын шинэ төлөв байдал болон дэлхийн улс орнуудтай зэрэг хөгжихийг дэмжих бодлогын дагуу “Нэг бүс нэг зам” санаачилгыг дурдсан байна. Дөрвөн жилийн хугацаанд хамтдаа “Нэг бүс нэг зам” нь санаачилга байснаас үйл ажиллагаа болон хэрэгжиж, Олон улсын хамтын ажиллагааны нээлттэй индэр болон дэлхий нийтийн анхааралд хүрсэн хамтын бүтээгдэхүүн болжээ.
“Хятадын төсөл”-ийн өнцгөөс ажиглавал “Нэг бүс нэг зам” санаачилга нь энх тайвнаар хамтран ажиллаж, нээлттэй байх, харилцан суралцах, харилцан ашиг хүртэх торгоны замын саналын дагуу Хятадын хөгжлийн зам дагуух улс орнуудын хөгжилтэй холбон, Хятадын мөрөөдлийг зам дагуух улс орнуудын хөгжлийн мөрөөдөлтэй уялдуулж, эртний торгоны замд шинэ цаг эриний агуулга оруулж, дэлхийн хөгжилд хамтдаа хөгжих төсөл бүрдүүлж өгчээ.
“Гадаад нээлт”-ийн өнцгөөс үзвэл Хятад улс “Нэг бүс нэг зам” санаачилгыг бүтээн байгуулахаар чиг хандлага болгосон гадаад нээлтийн шинэ бүтцийг буй болгожээ. Хятад улс нэгэн шинэ үеийн өндөр түвшний гадаад нээлтийг буй болгож, дэлхийн улс орнуудтай Хятадын хөгжлийн боломжийг хамтдаа эдэлж, дэлхийн хөгжилд шинэ хөдөлгөх хүч нэмсэн юм.
