“Торгоны зам” дагуух иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны сүлжээний II чуулга уулзалт 04-р сарын 27-ны өдөр Бээжин хотноо нээлтээ хийсэн байна. Хятадын Иргэний нийгмийн байгууллагын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэгээс зохион байгуулсан энэхүү уулзалтад 22 улс орон,бүс нутгийн 170 орчим гадаад дотоодын иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцон, “Ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, сайн сайхан амьдралаа хамтран цогцолъё” уриан дор санал бодлоо солилцсон байна.
ХКН-ын төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн дарга Сүн Тао нээлтийн ёслолд илтгэл тавихдаа “Торгоны зам” дагуух иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны сүлжээг байгуулах нь Ши Жиньпин даргын чухал санаачилгыг хэрэгжүүлсэн ололт амжилт болох юм. Ши Жиньпин дарга “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалтын нээлтийн ёслолд илтгэл тавьж, “Бүс ба зам”-ын хүрээнд иргэдийн сэтгэлийг холбож, хамтын ажиллагааны сүлжээг байгуулж, гишүүд хамтран ажиллахын чиг хандлагыг зааж өгсөн юм. Гишүүн байгууллагууд энэ боломжийг ашиглан, хөгжлийн үзэл баримтлалаа зөвшилцөн, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын талаарх нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэн, хамтын ажиллагааны сүлжээг байгуулж, иргэдийн сэтгэлийг холбосон индэр бий болгож, хөгжлийн ашиг шимийг хамт хүртэн, хамтын ажиллагааны сүлжээг шинэ шатанд хүргэхээр хамтран зүтгэх ёстой гэсэн байна.
