- Тэр үед манай Улаанмөчир 26 гишүүний орон тоотой байсан ч 18 хүнтэй л байлаа. Цалин мөнгө бага байсан ч бид үргэлж ор дэвсгэрээ үүрч морин тэрэг, үхэр тэргээр нэг, хоёр сарын хугацаагаар хөдөө айлаар тойрон тоглолт хийдэг байсан юм. Дарга Ши Жиньпиний хэлсэнтэй адил хөх тэнгэрээр хөшгөө болгож, хөрст дэлхийгээр тайзаа болгож хахир хүйтэн аагим халууныг хайхралгүйгээр дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ. Тэр үеийн ард түмэн минь бас биднийгээ онцгой хүрээлдэг гэж Ууганбаяр ярьлаа.
“Хятад улсын андай урлагийн нутаг” ба “Хятад улсын сагадын нутаг” хэмээгдсэн Хүрээ хошууны Улаанмөчир 1963 онд байгуулсан юм. 10 жилийн өмнө Хүрээ хошуунаас Улаанмөчрийн ажилд шинэчлэлт хийж, урлагийн тусгай мэргэжлийн хэсэг уран сайханч гишүүд элсүүлж, бүх талын нөхцөлийг сайжруулсан байна. Дээд шатны Намын хороо, Засгийн газрын халамж дэмжлэг ба хэдэн үеийн Улаанмөчрийн хүмүүсийн чармайлгаар өдгөө Хүрээ хошууны Улаанмөчир 42 уран сайханч гишүүнтэй болж, тоглолтын тэрэг унааг бүрдүүлэн ялангуяа, 2014 онд зургаадугаар удаагийн Өвөр Монголын Улаанмөчрийн урлагийн найр Хүрээ хошуунд болж, Хүрээ хошууны Улаанмөчрийн “Гал улаан андай” хэмээх бүтээл нь алтан медаль хүртэв. Улмаар 2015 онд тус бүтээлээ Монгол Улсын Улаанбаатар хотод тоглосон байна. Тэд жил бүр 120 талбайгаас дээш тоглолт хийж, хөдөө орон нутгаар ч тоглолт гарган өргөн олон түмний оюун санаа, соёлын амьдралыг баяжуулан, “Хувьсгалт утга урлагийн хөнгөн морьт цэрэг”-ийн үйл хэргээ бүрэн бадруулж, энэ жил Өвөр Монгол орны “Арван содон Улаанмөчир”-ийн нэгээр сонгогдсон байна.
Хүрээ хошуу “Хятад улсын түүх соёлын нэрт суурин”, “Хятад улсын онцлогт үзэмжийн аялал жуулчлалын нэрт суурин” гэсэн яруу алдартай.
- Манай хошууны аялал жуулчлалын үйл ажиллагааны хөгжлийг даган Тамын цагаанд зугаацах, сүм хийдээр тойрох, сагадын гурил идэх аялагчид олшров. Гэвч миний үзэж буйгаар соёл урлагийн талын тоглолт цөөн байна. Ийм байдал доор би дөрвөн жилийн өмнөөс газар орны онцлогтоо тохируулан монгол жүжиг зохион бүтээхээр оролдлоо. Одоо жүжгийн дэвтрийг нэгэнт бичиж дууслаа гэж Ууганбаяр “Андайн домог”-ын тухай бодлоо ярьсан юм.
Тэрэрэ дөрвөн жилийн өмнө “Андайн домог” хэмээх монгол жүжгийн дэвтрийг гардан бичиж, одоо тайзанд бүтээхээр бэлэн болоод бий. Ууганбаяр:
- Хүрээ хошууны түүх гарал, андай бүжгийн үүсэл хөгжил, Тамын цагааны домог ба үнэн зэргийг харуулсан ‘Андайн домог’ монгол жүжиг минь бүтээгдсэний дараа Хүрээ соёлын төрөл тэмдэг болж, үе үеийн уран сайханчид солигдсон ч жүжиг бүтээл минь өнө үүрд үлдэн, олон түмний дунд дэлгэрэн таашаагдаж, Хүрээ хошуунд ирсэн болгоны заавал үзэх жүжиг болохыг хүсэж байна гэж ярьлаа.
