solongonews
Чинь Ган Шри-Ланкийн Гадаад хэргийн сайд, Вьетнамын Гадаад хэргийн сайд нартай тус тус уулзав
2023-06-26 09:57
Чинь Ган Шри-Ланкийн Гадаад хэргийн сайд, Вьетнамын Гадаад хэргийн сайд нартай тус тус уулзлаа.

   Төрийн зөвлөлийн дарга, Гадаад хэргийн сайд Чинь Ган 07-р сарын 25-ны өдөр Хятадад айлчлахдаа Шри Ланкийн Гадаад хэргийн сайд Сабритай уулзаж, Вьетнамын ерөнхий сайд Пам Мин Зэнг дагалдан явсан Вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тан Шан нартай тус тус уулзлаа.

Сабритай уулзах үеэр Чинь Ган:

- Хятад, Шри-Ланка улсын хооронд дипломат харилцаа тогтоод ирсэн цагаас хойш хоёр тал үргэлж бие биенээ хүндэтгэж, дэмжиж ирсэн. Хоёр тал хоёр орны удирдагчдын чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, дээд түвшний солилцоог нэмэгдүүлж, ард түмний солилцоог өргөжүүлж, илүү шинэ үр дүнд хүрэхийн тулд "Бүс ба Зам"- ын хамтын ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулахыг дэмжих ёстой гэж хэлэв.

Сабри:

- Хятад бол агуу найз, хөгжлийн чухал түнш. Шри-Ланкийн өрийн асуудлыг шийдвэрлэх, түр зуурын хүндрэлийг даван туулахад үнэтэй дэмжлэг үзүүлсэн Хятад улсад талархал илэрхийлье. Шри-Ланка улс нэг Хятадын бодлогыг тууштай дэмжиж, "Бүс ба зам" төслийг үргэлжлүүлэн барих болно. Хятадын аж ахуйн нэгжүүд Шри-Ланкад хөрөнгө оруулахыг урьж байна гэж хэлэв.

Буй Тан Шантай уулзах үеэр Чинь Ган:

- Өнгөрсөн оны 10-р сард Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Пху Тронгийг Хятадад айлчлахыг урьсан бөгөөд Хятад, Вьетнамын стратегийн хамтын ажиллагааны цогц түншлэлийг шинэ эрин үе рүү хөтөлсөн юм. Ерөнхий сайд Пам Мин Зэнгийн айлчлал Хятад, Вьетнамын стратегийн цогц хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шинэ түлхэц үзүүлнэ гэж үзэж байна. Хоёр тал стратегийн харилцааг бэхжүүлж, хөгжлийн стратегийн холболтыг эрчимжүүлж, хоёр талын харилцааг илүү их хөгжүүлэхийг дэмжих ёстой гэж хэллээ.

Буй Тан Шан:

- Вьетнамын тал Хятадтай харилцах харилцааг нэн тэргүүний зорилт гэж үздэг бөгөөд нэг Хятадын бодлогыг тодорхой байдлаар хэрэгжүүлдэг. Энэ бол Ерөнхий сайд Пам Мин Зэнгийн Хятадад хийсэн анхны айлчлал юм. Би энэхүү айлчлалаар дамжуулан хоёр талын ерөнхий нарийн бичгийн дарга нарын хүрсэн зөвшилцлийг хэрэгжүүлж, хоёр талын харилцаанд илүү үр дүнд хүрэхийг тэсэн ядан хүлээж байна гэж хэлэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл