solongonews
Хятад, Америк дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиож байна
2024-01-03 10:21
Хятад, Америк дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиож байна.

        БНХАУ, АНУ дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 01-р сарын 02-ны өдөр тохиов. Үүнтэй холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "01-р сарын 01-нд Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Жо.Байден нар баярын захидал солилцож, харилцан мэндчилгээ дэвшүүлсэн" гэлээ.

      Хятад, Америк дипломат харилцаа тогтоосон нь хоёр орны харилцааны түүх, тэрчлэн олон улсын харилцааны түүхэн дэх чухал үйл хэрэг байсан юм. 45 жилийн турш хоёр талын харилцаа хатуу бэрхийг туулж тасралтгүй урагшилж ирлээ. Хоёр талт худалдааны хэмжээ 1979 онд 2.5 тэрбум ам доллар хүрэхгүй байсан бол 2022 онд 760 тэрбум ам долларт дөхөж, харилцан хөрөнгө оруулалт гэж бараг байсангүй бол 2022 онд 260 тэрбум гаруй ам долларт хүрч, 284 муж хотууд найрсаг харилцаа тогтоосон байна. Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудал, даяарчилсан асуудлаар хоёр тал үр дүнтэй хамтран ажилласан юм. Хятад, Америкийн харилцааны хөгжил нь хоёр ард түмэнд ашиг тусаа хүртээгээд зогсохгүй, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулна гэдгийг түүх бүрэн гэрчилж байна.

        Америкт чиглэсэн Хятад улсын бодлого байнгын тогтвортой бөгөөд тодорхой юм. Тухайлбал харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх болно. Энэ бол Хятад, Америкийн харилцааны түүхэн явцад хуримтлагдсан туршлага, мөн ч хоёр том гүрэн хоорондын харилцааны зөв замнал болохоор цаг эриний хөгжлийн хэмнэл, хоёр орны нийтлэг ашиг сонирхолд нийцэж байдаг. Хятад, Америкийн ахиц дэвшил, амжилт бүтэмж нь бүгд харилцан боломж олгодог тул хоёр талаараа харилцан дэмжиж, хамтдаа хөгжих бүрэн боломжтой юм.

        Хятад, Америкийн эрүүл тогтвортой харилцааг хөгжүүлэхийг Хятад улс байнга хичээдэг. Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Жо Байдентэй Сан-Францискод уулзахдаа улс төр, дипломат харилцаа, эдийн засаг, худалдаа, банк санхүү, хүмүүнлэг соёлын солилцоо, глобал засаглал, цэрэг арми гээд олон салбарын 20 гаруй асуудлаар нийтлэг ойлголтод хүрч, улмаар ирээдүйд чиглэсэн "Сан-Францискогийн хэтийн төлөв"-ийг нээж, хоёр талт харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Америкийн талтай хамт төрийн тэргүүнүүдийн чухал тохиролцоо, нийтлэг ойлголтуудыг нухацтай хэрэгжүүлж, санал зөрөлдөөнөө үр дүнтэй хянаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, том гүрний үүрэг хариуцлагаа хамтдаа ухамсарлаж, хүмүүнлэг соёлын солилцоог эрчимжүүлэн, хоёр орон, хоёр ард түмэн, тэрчлэн дэлхий нийтэд ач тусаа хүртээхэд Хятадын тал бэлэн гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл