solongonews
Ши Жиньпин дарга баярын цахилгаан илгээв
2018-09-08 21:45
Хятадын олон улсын хөрөнгө оруулалт худалдааны XX уулзалт 08-нд Фүжянь мужийн Шямэнь хотод нээгдэж, уулзалтад Ши Жиньпин дарга баярын цахилгаан илгээсэн байна.


Ши Жиньпин: 20-оод жилийн турш Хятадын олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны уулзалт хоёр талт хөрөнгө оруулалтыг ахиулах, нэр нөлөөтэй мэдээлэл нийтлэх, хөрөнгө оруулах чиг хандлагыг судлах зэрэг гурван том индэр байгуулахаар хичээн ажиллалаа. Одоо дэлхийн хамгийн нөлөө бүхий олон улсын хөрөнгө оруулалтын индрийн нэг болж, Хятадын өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлэх, социалист орчин үеийн бүтээн байгуулалтад ихээхэн хүчин зүтгэл гаргасан гэжээ. Өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. БНХАУ гадаадад улам нээлттэй болно. Уулзалт хоёр талт хөрөнгө оруулалтыг ахиулахаар гол сэдэв болгож, хичээж ажиллан, олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн түвшинд хүрсэн брэнд бүтээж, гадаадад нээлттэй өндөр стандарт бүхий чухал индэр, бүх талаар нээлттэй шинэ тогтолцоо бүрдүүлж, дэлхийн нээлттэй эдийн засгийг бий болгоход эерэг үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэж Ши Жиньпин дарга онцолжээ. 

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Синьхуа агентлагийн мэдээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл