solongonews
Ши Жиньпин Пакистаны ерөнхий сайд Имран Ханыг хүлээн авч уулзав
2018-11-04 17:25
Ши Жиньпин Пакистаны ерөнхий сайд Имран Ханыг хүлээн авч уулзав.

ХОУР-гийн мэдээ: 2-ны өдөр Бээжинд Хятад улсын дарга Ши Жиньпин Пакистаны ерөнхий сайд Имран Ханыг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин дарга Имран Ханыг Хятадад албан ёсны айлчлал хийж, Хятадын олон улсын импортын анхдагч экспод оролцох гэж байгаад талархал дэвшүүлж: Хятад, Пакистан хоёр улс иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншүүд юм. Энэ онцгой найрсаг харилцааг хоёр тал урт хугацааны турш харилцан дэмжиж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх явцад бий болгож хөгжүүлсэн юм. Олон улсын нөхцөл байдал, дотоодын бодлого хөтөлбөр яаж хувирч өөрчлөгдсөн ч Хятад, Пакистаны харилцаа хөгжиж ахисаар байх болно. Хоёр орны найрсаг хамтын ажиллагаа хоёр ард түмэнд ач холбогдол өгөөд зогсохгүй бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд ч хувь нэмэр оруулах нь дамжиггүй гэжээ.
Ши Жиньпин: Хоёр тал цаашид стратегийн ойлголцлоо эрчимжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа илүү нягт болгож, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын төслүүдээ эрчтэй хэрэгжүүлэн, аж үйлдвэрийн парк байгуулах, нийгмийн халамж, ардын амьжиргаа зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно.  Нийгэм соёлын солилцоогоо ахиулж, терроризмын эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэн, НҮБ, ШХАБ зэрэг олон талд механизм дахь уялдаа, холбоогоо эрчимжүүлэх хэрэгтэй юм гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл