solongonews
Ши Жиньпин дарга Нарендра Модитой утсаар ярив
2018-03-21 10:04
Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 20-нд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн өөрийнх нь хүсэлтээр түүнтэй утсаар ярьсан байна.

        Нарендра Моди юуны өмнө Ши  Жиньпин Хятад улсын даргаар сонгогдсонд дахин баяр хүргээд, та улиран сонгогдож  байгаа нь бүх Хятадын ард түмэн таныг дэмжиж буйг харууллаа. Энэтхэг, Хятад бол  эртний соёл иргэншилтэй, дэлхийд нөлөөтэй орнууд юм. Хятадын талтай дээд  зиндааны хэлхээ холбоогоо цаашид бэхжүүлж, хоёр талын харилцааг гүнзгийрүүлэн,  олон улсын үйл хэрэг дэх зөвшилцөл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны  гүнзгийрэн хөгжиж буй түншлэлийн харилцаанд илүү их ахиц гарган, дэлхийн энх  тайван, тогтвортой хөгжлийг ахиулахад Энэтхэгийн тал бэлэн байна гэж хэлсэн байна.  
Ши Жиньпин дарга Нарендра Модид хариу талархал  илэрхийлээд:

- Саяхан өндөрлөсөн Хятадын “Хоёр чуулган” маш амжилттай боллоо.  Хурлын сонгуулиар шинэ ээлжийн төрийн байгууллагууд, УТЗЗ-ийн удирдлагууд  тодорч, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл, бусад чухал хэлэлцэх хэргийг  баталж, Төрийн зөвлөлийн байгууламжийн өөрчлөлтийг эхлүүлээд байна. Хятад улс өөрчлөлтөө гүнзгийрүүлж, нээлттэй байхаа өргөтгөн, өөрөө хөгжихийн зэрэгцээ дэлхийн хамтын хөгжлийг ахиулахад хувь нэмэр оруулахад бэлэн байна хэмээн  онцолжээ. 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл