solongonews
Ши Жиньпинд Мадридын алтан түлхүүр бэлэглэв
2018-11-29 12:00
Ши Жиньпинд Мадридын алтан түлхүүр бэлэглэв

Орон нутгийн цагаар 28-нд, Мадрид хотын захиргааны танхимд Хятад улсын дарга Ши Жиньпин Мадрид хотын алтан түлхүүрийг хүлээн авлаа.Мадрид хотын дарга Кармена хотын ард иргэдээ төлөөлж Ши Жиньпин даргыг гүн хүндэтгэлтэй угтжээ.Кармена: Мадрид хот Хятад улстай улам нягт харилцаж, Хятадын Цагаан сар Мадридын иргэдийн хамгийн дуртай баяр болсон юм. Таны Испанид хийж буй энэ удаагийн төрийн айлчлал хоёр орны хамтын ажиллагаанд улам их боломж нээв. Хятадтай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Мадрид хот хүсэж байна хэмээгээд Ши Жиньпин даргад Мадрид хотын алтан түлхүүрийг бэлэглэж, тэнд байсан хүмүүс алга ташин баяр хүргэлээ.

Ши Жиньпин: Мадрид хотод айлчилж, энэ хотын алтан түлхүүрийг хүлээн авсандаа их баяртай байна. Энэ бол надад өгсөн хүндэтгэл төдийгүй, мөн Испаний ард түмнээс Хятадын ард түмэнд илгээсэн найрсаг нөхөрлөлийн илэрхийлэл мөн. Энэ түлхүүр Хятад, Испаний харилцаа, ард түмний найрсаг байдлыг нэмэгдүүлэхийг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл