
Аж үйлдвэрийн яам, Хятадын иргэний агаарын тээврийн газар, Хятадын нисэхийн аж үйлдвэрийн корпораци зэрэг AG600 онгоцны анхны нислэг хийх ажилд оролцсон байгууллага, хамт олонд баяр талархлаа илэрхийлсэн байна.

Баярын цахилгаанд: Гал унтраах, тэнгисийн туслалцаа үзүүлэх зориулалтай ус, агаарын аль алинд явдаг том оврын AG600 онгоц бол манай улсын нислэгийн шаардлагын дагуу бүтээсэн том оврын тусгай зориулалттай анхны онгоц бөгөөд яаралтай тусламжийн аврах системийг хөгжүүлэхэд шаардлагатай нисэхийн чухал тоног төхөөрөмж юм. Нислэг амжилттай болсон нь Хятадын нисэхийн үйлдвэрлэлийн тусгай зориулалтын онгоцны судалгааны чадавхийн шинэ амжилтыг харуулж, C919 том оврын иргэний тээврийн онгоцыг амжилттай нисгэсний дараа иргэний нисэхийн салбарт гарсан бас нэгэн чухал амжилт. Энэ нь Ши Жиньпин даргаар төв болгосон Намын төв хорооны удирдлагаар гаргасан манай улсын нисэхийн салбарын хамгийн шинэ амжилт юм. Мөн хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, инновацид тулгуурласан хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэгч, технологийн их гүрэн болон хөгжихөд маш чухал ач холбогдолтой гэсэн байна.
Бусдын санал
0 санал
