
Ши Жиньпин дарга энэ сарын 19-нд ХКН-ын XIX их хурлын Гүйжөү мужийн төлөөлөгчдийн хэлэлцэх хуралд оролцох үедээ:
- ХКН-ын XIX их хурлын тайланд нам ба улс орны ажил үйлсийн урагшлах чиглэлийг тодорхойлж, манай намын бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг дагуулж, шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэх улс төрийн тунхаг, үйл ажиллагааны хөтөлбөр болох юм. Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үед орж буй шинэ үзэл баримтлалаас сайтар суралцаж, манай орны нийгмийн гол зөрчилд өөрчлөлт гарч буй шинэ онцлогоос гүнзгий суралцаж, хоёр үе шат болгон социалист орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ зорилтоос гүнзгий суралцаж, намын бүтээн байгуулалтын шинэ шаардлагаас сайтар суралцан, бүх нам, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн нэгэн үзүүрт сэтгэлээр хамтдаа хичээн зүтгэж, шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмыг урагш ахиулъя гэсэн байна.
Гүйжөү мужийн төлөөлөгчдийн хэлэлцэх хурал баярын уур амьсгалтай байв. Олон төлөөлөгч:
- ХКН-ын XIX их хурлын тайлан үнэнийг баримталсан, цаг үетэй зэрэг урагшилсан, хүмүүсийн сэтгэлийг нягтруулж, урагш зүтгэсэн тайлан болсон бөгөөд бүх намын гишүүдийг зоригжуулж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахын төлөө, шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын агуу их ялалтын төлөө, бүх Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө тэмцсэн тайлан боллоо. Энэ тайланг санал нэгтэй дэмжиж байна гэж санал бодлоо илэрхийлсэн байна.
Ши Жиньпин дарга:
- Таван жилийн туршид Гүйжөү муж Намын төв хорооны шийдвэр, бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлж, ажлын олон тал дээр шинэ ахиц гаргасан юм. Ерөнхий хүчин чадал тасралтгүй дээшилж, ядуурлыг буруулах ажил илэрхий амжилтад хүрсэн. Экологийн орчин тогтвортой сайжирч, өөрчлөлт хийж, нээлттэй байх бүтээн байгуулалт чухал амжилтад хүрсэн ба ард түмэнд хүртээх үр ашиг тасралтгүй нэмэгдэж, улс төрийн байдал үргэлжлэн сайжирсан байна. Гүйжөүгийн ололт амжилт бол ХКН-ын XVIII их хурлаас хойших нам, төрийн ажил үйлс ихэд урагшилсан үлгэр жишээ юм. Энэ нь ХКН-ын XVIII их хурлаас хойших Намын Төв хорооны чиг бодлого, ажлын төлөвлөлт бүрэн зөв гэдгийг гэрчилсэн байна гэсэн байна.
