solongonews
Намаа бүх талаар чанга засах саналыг иргэд халуун дотноор дэмжиж байна
2017-10-21 20:18
Эрх барьж буй ХКН-ын XIX их хурлын илтгэлд ард түмний хамгийн дургүйцэж байгаа зүйл бол авилга.

Энэ бол ХНК-д нүүрлэж буй хамгийн том заналхийлэл мөн. Намаа бүх талаар чанга засахыг гуйвшгүй баримталж, намын засаглалын болон удирдлагын чадварыг тасралтгүй дээшлүүлэх болно гэжээ. Энэ байр суурь, авилгатай тэмцэх байршуулалтыг Хятадын олон газрын ард иргэд халуунаар дэмжиж байна.

XIX их хурал нээгдсэн өдөр Жянши мужийн Жинганшаний удирдах боловсон хүчний дээд сургуулийн багш ажилтнууд телевизийн шууд нэвтрүүлгээр Ши Жиньпин даргын илтгэлийг үзсэн байна. Профессор Ян Шаохуа хамт олонтойгоо энэ тухай халуун яриа өрнүүлжээ. 

Жянсү мужийн Ян Жоу хотын иргэн Жян Ренмей шууд нэвтрүүлгээр их хурлын илтгэлийг үзжээ. Сүүлийн жилүүдэд улс орон хөгжин өөрчлөгдөж, иргэдийн амьжиргаа дээшилсээр байгаа нь намын төв хорооны хүчтэй удирдлагатай холбоотой юм. Намын байгуулалтыг бүх талаар эрчимжүүлэх нь улс орон, ард түмэнд сайн сайхан ирээдүйг нээж өгнө гэж тэр үзэж байна.

Өнгөрсөн таван жилд ХКН ард түмний хамгийн их анхаарч буй, эрх барьж буй намд хамгийн их аюул учруулж байгаа  асуудлыг хүч тавин зохицуулж, том жижиг авилгачдад хатуу цохилт өгч, авилгатай тэмцэх талаар ихээхэн ялалт байгуулж, бэхжүүлсэн юм. XIX их хурлын илтгэлд, нам төрийн хяналт тавих системийг төгөлдөржүүлж, намын өөрийгөө ариутгах чадварыг нэмэгдүүлэхэд намын өөрийн хяналт, ард олны хяналтад тулгуурлах болно. Улсын хянан байцаах системийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, нийт албан хаагчдад бүхэлд нь хяналт тавих санал дэвшүүлсэн юм. 

Зохиогч: Баатар орчуулав
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл