Хятад улсын дарга Ши Жиньпин 09 дүгээр сарын 05-нд ШХАБ-ын гишүүн орнуудын Хууль зүйн сайд нарын 10-р хуралд баярын захидал илгээв.
ШХАБ-ын гишүүн орнуудын Хууль зүйн сайд нарын хурлыг 2013 онд эхлүүлснээс хойш гишүүн орнууд “Шанхайн зориг санаа”-г баримтлан хөгжүүлж, харилцан дэмжиж, нягт хамтарч, улс орнуудын хуулийн засаглалыг сайжруулж, засгийн газар хоорондын хууль зүйн салбарын харилцаа солилцоог эрчимжүүлж, хууль эрх зүйн үйлчилгээний салбарт ажил хэрэгчээр хамтын ажиллаж, НҮБ-д түшиглэсэн олон улсын систем, олон улсын хууль, олон улсын дэглэмийг тууштай хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэж Ши Жиньпин цохон тэмдэглэв.
Ши Жиньпин захидалдаа, ШХАБ-ын гишүүн орнуудын хамтаар шинэ эрин дэх олон орны хууль, шүүхийн харилцаа тасралтгүй гүнзгийрүүлж, улс орнуудын эдийн засгийн чансаатай хөгжилд хуулийн засаглалаар хүч өгч, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалан, хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг урагш ахиулсан гэж онцолсон байна.
