Хятад улсын дарга Ши Жиньпин 26-ны өдөр Өмнөд Африкийн Йоханнесбургт Угандагийн ерөнхийлөгч Мусевинитэй уулзав.

Мусевини Хятад Уганда болон Хятад, Африкийн харилцааг хөгжүүлэхийн тулд урт хугацааны турш хичээн зүтгэсээр ирснийг Ши Жиньпин сайшааж, Хятад улс Угандатай хамтран том төслүүдийг тогтвортой хэрэгжүүлж, олон салбарын харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн, хоёр ард түмэнд улам илүү үр өгөөж хүртээхэд бэлэн байна. Хятад улс Африктай хамтран Бээжингийн дээд уулзалтыг амжилттай зохион байгуулахын төлөө хичээн ажиллана гэжээ.
Мусевени: Хятад улстай аж үйлдвэрийн парк, дэд бүтцийн бүтээн байгуулалт, цахилгаан эрчим хүч зэрэг салбарт ажил хэрэгч хамтран ажиллахыг Уганда хүсэж байгаа бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүд Угандад хөрөнгө оруулан ажил төрөл эрхлэхийг сайшаана. Хятад улс Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд уулзалтыг сайтар зохион байгуулахыг Уганда дэмжинэ гэжээ.
