solongonews
Хятадын олон улсын бараа таваарын үзэсгэлэнгийн бэлтгэл ажил зохион байгуулах шатандаа орлоо
2018-10-07 22:50
Зохион байгуулалтын шатандаа ороод байна.

Хятадын олон улсын бараа таваарын анхны үзэсгэлэн нээгдэхэд 30 хоногийн хугацаа үлдээд байна. Олон улсын бараа таваарын үзэсгэлэнгийн бэлтгэл ажил бодитоор зохион байгуулах шатанд орж, үзэсгэлэнд дэлгэгдэх улс орнуудын гол нэрийн бараа таваарыг Шанхай хотод тээвэрлэн авчирч байна. Цөөн бус худалдан авагч болон үзэсгэлэнд оролцогч урьдчилан худалдаа наймаагаа тохиролцож байгаа аж. Шанхай хотынхон нийтлэхдээ, олон улсын бараа таваарын үзэсгэлэнг чөлөөт арилжаа худалдааны туршилтын бүсийг сайжруулахтай уялдуулах болно гэж байлаа.

Хятадын олон улсын бараа таваарын үзэсгэлэн нээгдэх тухай 2017 оны 05-р сарын 14-ний өдөр дарга Ши Жиньпин “Бүс ба замын олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалт” дээр анх удаа нийтэлсэн юм. Энэ нь импортын бараа таваараар гол болгосон дэлхийн анхны томоохон хэмжээний үзэсгэлэн бөгөөд Хятад улсын энэ жилийн гадаад харилцааны дөрвөн том ажиллагааны хамгийн сүүлийн үйл ажиллагаа аж. Энэ жилийн 04-р сард болсон 2018 оны Бө-Ао-гийн Азийн чуулга уулзалтын нээлтийн ёслол дээр дарга Ши Жиньпин гадаадаас бараа таваар импортлох цар хүрээг санаачилгатайгаар тэлж, өргөтгөх тухай Хятад улсын хүсэл зорилтыг дахинтаа илэрхийлсэн юм.

Ши Жиньпин хэлэхдээ: - Энэ жилийн 11-р сард бид Шанхай хотод Хятадын олон улсын бараа таваарын анхны үзэсгэлэнг хийх гэж байна. Энэ нь энгийн үзэсгэлэн биш, харин бидний зах зээлээ санаачилгатайгаар нээлттэй болгох чухал том бодлого, үйл ажиллагаа болно. Улс орнуудын төлөөлөгчид Хятад улсад хүрэлцэн ирж үзэсгэлэнд оролцохыг урьж байна гэжээ.

Одоогийн байдлаар Хятадын олон улсын бараа таваарын анхны үзэсгэлэнгийн бэлтгэл ажил бодитоор зохион байгуулах шатанд орсон байна. Хурал цуглааны төвийн зам харилцаа, орчны ажил зэрэг бүх ажлыг 09-р сарын сүүл гэхэд гүйцэтгэж дуусгажээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл