solongonews
Ши Жиньпин, Исайас нар баярын цахилгаан илгээжээ
2023-05-25 11:04
Хятад, Эритрей хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан баярын цахилгаан илгээжээ.

Хятад улсын Ши Жиньпин дарга, Эритрейн ерөнхийлөгч Исайас нар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан 05-р сарын 24-нд харилцан баярын цахилгаан илгээв.

 Ши Жиньпин "Дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд Хятад, Эритрейн харилцаа олон улсын өөрчлөлтийг туулж, хоёр тал үргэлж үнэнч, найрсаг байж, хамтран ажиллан, харилцан бие биеийнхээ асуудлаар тууштай дэмжиж иржээ. Саяхан ерөнхийлөгч Исайас Хятадад төрийн айлчлалаа амжилттай хийж, хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлэх, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн" гэлээ.

 Исайас хэлэхдээ "Эритрей Хятадын найрамдал өнө эртний түүхтэй бөгөөд Хятад улс Эритрейн ард түмний үндэсний тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд оюун санаа болон эд материалын дэмжлэг үзүүлж ирсэн юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Эритрей-Хятадын харилцаа тасралтгүй хөгжиж иржээ. Саяхан би Хятадад төрийн айлчлал амжилттай хийж, Ши Жиньпин даргатай гүнзгий хэлэлцээ хийлээ. Эритрей, Хятадын найрсаг хамтын ажиллагааны харилцаа олон салбарын хамтын ажиллагаа, зохицуулалтыг бүхэлд нь хамарсан өндөр түвшинд хүрч байгаад би маш их баяртай байна. Баярын энэ мөчид би Эритрей, Хятад хоёр орны стратегийн харилцаа цаашид хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа дахин илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе" хэмээн онцлон тэмдэглэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл