solongonews
”Бүс ба замын тухай Ши Жиньпин өгүүлсэн нь” ном хэвлэгдэв
2018-12-12 10:03
”Бүс ба замын тухай Ши Жиньпин өгүүлсэн нь” ном хэвлэгдлээ.

ХКН-ын төв хорооны намын түүх ба сурвалж бичгийн судлалын хүрээлэнгийн найруулан бичсэн "Бүс ба замын тухай Ши Жиньпин өгүүлсэн нь" номыг Төв хорооны сурвалж бичгийн хэвлэлийн хорооноос хэвлэн гаргаж, 11-ний өдрөөс бүх Хятадын хэмжээнд тараасан байна.
Энэхүү ном нь 2013 оны 09-р сарын 07-нд Ши Жиньпиний Назарбаев их сургуульд хийсэн илтгэлийн "Торгоны замын эдийн засгийн бүсийг хамтдаа байгуулъя" гэдэг хэсгээр эхлэл болгож, 2018 оны 07-р сарын 10-нд Ши Жиньпиний Хятад Арабын орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайд нарын VIII уулзалтад хэлсэн үгийн "Стратеги үйл ажиллагааны холболтыг эрчимжүүлж, нэг бүс нэг замын байгуулалтыг урагшлуулъя" гэдэг хэсгээр төгсгөл болгов. Энэхүү номд Бүс ба нэг замын тухай Ши Жиньпиний 130 мянган үсэгтэй 42 өгүүллийг хамруулсан байна.
БНХАУ-ын Коммунист намын 18-р их хурлаас хойш  дарга Ши Жиньпин улсын дотоодын болон олон улсын нөхцөл байдлыг гүнзгий ажиглаж, дэлхийн нөхцөл байдал, цаг хугацааны чиг хандлагыг харгалзан, хөгжлийн хууль тогтоомжид нийцүүлж, "Бүс ба зам" санаачилгыг тэргүүлж, олон улс, ялангуяа бүс ба зам дагасан газар орны идэвхтэй оролцоог нэмэгдүүлсэн юм. Нээлттэй байхыг өргөжүүлэх стратегийн томоохон алхам болсны хувьд "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах нь дэлхийн нээлттэй хамтын ажиллагаанд оролцох, дэлхийн эдийн засгийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгох, дэлхий нийтийн хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулан хөгжүүлэхэд чиглэсэн Хятадын төлөвлөгөө болох юм.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл