solongonews
Ши Жиньпин, Самоагийн ерөнхий сайдтай уулзав
2018-09-19 17:11
Ши Жиньпин, Самоагийн ерөнхий сайдтай уулзав

18-нд АИХ-ын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин, Давосын зуны чуулга уулзалтад оролцохоор ирсэн Самоагийн ерөнхий сайд Туйлапатай уулзав.

Хятад, Самоагийн харилцааны хөгжлийг ахиулахад оруулсан Туйлапагийн хувь нэмэрийг Ши Жиньпин өндрөөр үнэлжээ. Тэрээр: Самоа бол Номхон далайн арлын орнуудаас Хятадтай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон улс юм. Хятад, Самоагийн уламжлалт найрамдлыг Хятадын тал чухалчилж, Самоа нэг Хятад улсын зарчмыг урт хугацаагаар хэлбэрэлтгүй хэрэгжүүлсээр ирснийг сайшааж, Самоа эдийн засгаа хөгжүүлэх, ардын амьжиргааг сайжруулахыг үргэлжлэн дэмжиж, олон улс болон бүс нутгийн үйл хэргийн явцад Самоа хийгээд Өмнөд Номхон далайн арлын орнуудын зүй ёсны ашиг сонирхлыг хамгаална. Сомоагийн талтай Нэг бүс нэг замыг байгуулахаар боломж болгож, олон салбарын бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Сомоа зэрэг Номхон далайн арлын орнуудын  цаг уурын өөрчлөлтийн асуудлыг ойлгон чухалчилж, Сомоагийн тал, мөн олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт цаг уурын өөрчлөлтийг дэлхий дахинаараа даван туулах үйл явцыг идэвхтэй ахиулахад бэлэн байна гэжээ.

Туйлапа: Сомоа, Хятад дипломат харилцаа тогтоосон 43 жилийн турш, нэг Хятад улсын зарчмын үндсэн дээр хоёр орон итгэлцэл, нөхөрлөлийн харилцаагаа хөгжүүллээ. Сомоа, Хятадын харилцааг чухалчилж, Нэг бүс нэг зам санаачилгыг дэмжин, хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, нийгэм, соёлын харилцааг нягтруулахад бэлэн байна. Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх Хятадын талын гүйцэтгэж буй удирдан дагуулах үүргийг Сомоагийн тал сайшааж, олон талт үйл хэргийн явц дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.  

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл