Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 09-ний өдөр Камбожийн хаан Нородом Сихамонид баярын цахилгаан илгээж, Камбож улсын тусгаар тогтнолын 70 жилийн ойд баяр хүргэв.
Ши Жиньпин:
- Камбожийн ард түмэн өөрийн орны онцлог нөхцөлд тохирсон хөгжлийн замыг тууштай баримталж, үндэсний бүтээн байгуулалтдаа тасралтгүй шинэ амжилт гаргаж ирсэн. Уламжлалт харилцаатай найрсаг хөршийн хувьд Хятад улс Камбожийн тогтвортой байдлыг хамгаалж, урагш хөгжүүлэх, ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд өнгөрсөнтэй нэгэн адил тууштай дэмжих болно. Энэ онд Хятад, Камбожийн хооронд дипломат харилцааны 65 жилийн ой, Хятад, Камбожийн найрамдлын жил тохиож байна. Бид Бээжин, Ханжөү хотуудад найрсаг уулзалт хийж, хоёр орны хувь заяаны нэгдмэл цогц байгуулах төслийг санаачилсан билээ.
Хятад, Камбожийн найрамдлыг миний бие дээд хэмжээнд чухалчилдаг бөгөөд хоёр орны харилцааны стратегийг өргөжүүлж, шинэ эрин үеийн Хятад, Камбожийн хувь заяаны нэгдмэл цогцыг өндөр чанартай бүтээн байгуулахын тулд хаан тантай хамт хүчин зүтгэхэд бэлэн байна.
