solongonews
Ши Жиньпин Тринидад ба Тобагогийн ерөнхий сайдтай уулзав
2018-05-16 10:13
Хятад улсын дарга Ши Жиньпин 15-нд Ардын их хурлын ордонд Тринидад ба Тобаго улсын ерөнхий сайд Кейт Ровлейтэй уулзав.

Ши Жиньпин: Тринидад ба Тобаго улс бол Карибын тэнгисийн бүсийн том орон, Хятад улсын тус бүс нутаг дахь чухал хамтын ажиллагааны түнш юм. Хоёр орон маш олон талаар байр суурь төстэй, үзэл ойлголт адилавтар байдаг. Шинэ нөхцөл байдалд хоёр тал хамтдаа хичээн зүтгэж, хоёр орны харилцаа хоёр талт, бүс нутаг болон олон талт хүрээнд шинэ бөгөөд нэн сайтар хөгжихийг биелүүлэх ёстой. Тринидад ба Тобагогийн талын хамт “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Тринидад ба Тобаго улсын эдийн засаг нийгмийн хөгжлийг туслан дэмжихэд Хятадын тал бэлэн байна гэв.

Кейт Ровлей: Шинэ цаг эринд Тринидад ба Тобаго улс  Ши Жиньпин даргын санаачилсан “Нэг бүс нэг зам” санаачилгад идэвхтэй оролцож, хоёр талт худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын цар хүрээ болон хүмүүнлэгийн солилцоог өргөтгөн, Тринидад ба Тобаго болон Хятад улс, Латин Америк болон Хятадын харилцааны хөгжлийг урагшлуулахад бэлэн байна гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл