Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэх дотоод болон гадаадын эмэгтэйчүүдийн хүлээн авалт 3-р сарын 7-ны өдөр Бээжин хотноо боллоо.
Төрийн зөвлөлийн гишүүн, Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Чэнь Ичинь дотоод болон гадаадын эмэгтэйчүүдэд хандан үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэр хэлэхдээ, Хятадын Коммунист намын 18-р хурлаас хойш, Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын Төв хороо нь эмэгтэйчүүдийн ажлын талаарх удирдлагаа бүх талаас бэхжүүлж, эмэгтэйчүүдийн үйл ажиллагаанд түүхэн амжилтуудыг ахиулсан юм.. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын эмэгтэйчүүдийн XIII их хурлын нээлтийн хуралд оролцож, тэрээр Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны шинэ удирдлагын бүлгийн гишүүдтэй хамтын яриа өрнүүлж, чухал илтгэл тавьж, шинэ эрин, шинэ аялалд эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг хөгжүүлэх замыг заажээ. Хятадад олон зуун сая эмэгтэйчүүд агуу тугийг өндөрт өргөж, чин сэтгэлийн итгэл хүлээлгэж, хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн байдлаар ард түмнийг сэргээх агуу үйлсэд шинэ хувь нэмэр оруулахыг хичээн чармайж байна. Бид дэлхий дахины эрэгтэй эмэгтэйн тэгш байдлын хөтөлбөрийг урагшлуулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг ахуилж, бүх эмэгтэйчүүд болон бүх хүмүүст илүү сайн сайхан дэлхийг хуваалцах, байгуулахын төлөө тасралтгүй хүчин чармайлт гаргахын төлөө хамтран ажиллах болно.
