solongonews
БНХАУ байгуулагдсаны 74 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт Бээжин хотноо болов
2023-09-29 10:10
БНХАУ байгуулагдсаны 74 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт Бээжин хотноо болов.

   БНХАУ байгуулагдсаны 74 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн 09-р сарын 28-ны орой Бээжин хотын Ардын Их Хурлын танхимд авалт болов. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хүлээн авалтад оролцож, үг хэлэв.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ "74 жилийн өмнө Бүгд Найрамдах Хятад Ард ​​Улс байгуулагдсанаас хойш манай улс ядуурлаас чинээлэг нийгэмд шилжиж,Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг улс орны бүтээн байгуулалтыг урагшлуулах, үндэстний агуу их сэргэн мандалтыг иж бүрэн ахиулах шинэ аянд мордлоо. Энэ бол Хятадын Коммунист намын бүх үндэстний ард түмнийг удирдан чиглүүлсэн томоохон амжилт юм" гэжээ.

Мөн "Өнөөгийн байдлаар бүх дэлхий ертөнц зуун жилд тохиолдоогүй хувьсалттай нуур тулж, олон улсын орчинд гүн гүнзгий өөрчлөлтүүд гарч байна.Бид цаашдын замд олон эрсдэл, сорилттой тулгарах нь ч мэдээж юм. Бид өндөр чанартай хөгжлийг ахиулж, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, эдийн засгийн гүйцэтгэлийг тогтвортой ахиулахад зүтгэх ёстой. Бид ард түмний өсөн нэмэгдэж буй сайн сайхан амьдралын хэрэгцээг хангах, иргэдийн амьжиргааг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч, ард түмний тулгамдсан, хүнд хэцүү, түгшүүртэй асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах ёстой" гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо "Бид "Нэг улс, хоёр систем" бодлогыг үргэлжлэн цогцоор, үнэн зөв, гуйвшгүй хэрэгжүүлж, “Хонконг, Макаог эх орончид захирна" гэсэн зарчмыг баримталж, Хонконг, Макаогийн эдийн засгийг хөгжүүлэн, ард түмнийхээ амьдралыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх ёстой. Бид энх тайвнаар хөгжихийг тууштай баримталж, харилцан ашигтай, хамтдаа хожсон нээлттэй стратегийг тууштай хэрэгжүүлэн, олон улсын шударга ёсыг баримталж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, "Дэлхийн хөгжлийн санаачилга", "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга", "Дэлхийн соёл иргэншлийн санаачилга"-ын хэрэгжилтийг ахиулж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулна" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл