Хятад улсын дарга, ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 07-р сарын 04-ний өдөр үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, гамшигт нэрвэгдэгсдэд туслах талаар чухал заалтуудыг өгсөн байна.
Ши Жиньпин хэлэхдээ "Саяхан Чунчин зэрэг газруудад аадар бороо орж, зарим гол мөрөнд сэрэмжлүүлгийн шугамаас давсан үер болж, уулын үер, хөрсний гулсалт зэрэг байгалийн гамшиг үүсэн, олон хүн эндэж бэртэж, эд хөрөнгийн томоохон гарз хохирол учруулсан.
Эдүгээ улс орон даяар үерээс сэргийлэх ажил шийдвэрлэх шатанд орж, долоон их гол мөрний сав газар бүгд үерлэх үедээ шилжиж, Хөхмөрөн, Хуайхэ гол, Тайху нуур, зүүн хойдын бүс нутагт үерийн гамшгийн эрсдэл бий болоод байна. Улсын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Усны нөөцийн газар болон бусад холбогдох албадын нийт төлөвлөгөө, зохицуулалтыг бэхжүүлж, зөвлөлдөж, судалж, шүүн таслах ажлыг сайн хийж, хяналт, эрт сэрэмжлүүлэх ажлыг сайн хийж, гол мөрний урсац, жижиг, дунд голуудын үер, жижиг, дунд усан сан дахь аюул, хот суурины усжуулалт зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой удирдан зохион байгуулж, аврах, гамшгаас хамгаалах бүхий л ажлыг зохион байгуулах ёстой.
Бүх шатны намын хороо, засгийн газрууд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, гамшигт нэрвэгдэгсдэд туслах гол үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, бүх шатны удирдах удирдлага ажилтад онцгой байдлын үүрэг, тушаалыг бэхжүүлж, ард түмэн, амь насыг эн тэргүүнд тавих зарчмыг баримталж, газар нутгаа хамгаалах үүрэг хариуцлагатай, хүн ардын амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг нэн түрүүнд чин сэтгэлээсээ тавьж, бүх төрлийн хохирлыг бууруулахыг эрмэлзэх ёстой" гэв.
