Тэрээр: Намын XIX их хурлын үзэл баримтлалаас гүнзгий суралцаж, Ши Жиньпин даргын Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийн үзэл санаагаар удирдлага болгон, биеийн тамирын үйл ажиллагаанд бүх нийтээрээ оролцон, иргэдийн бие сэтгэлийн эрүүл мэндэд тус дөхөм үзүүлж, Хятад орны эрүүл энх, сайн сайхан байх зорилтыг биелүүлэхийн тулд тасралтгүй хүчин чармайлт гаргахыг онцолсон байна.

Тэрээр: Спортын үйл ажиллагаанд бүх нийтээрээ оролцох нь эрүүл энх Хятад орны чухал тулгуур, иргэдийн сайн сайхан амьдралын төлөөх зайлшгүй шаардлага юм. Хүний хөгжлөөр гол болгож, эрүүл мэндийн үзэл баримтлалыг тодорхойлон, биеийн тамирын үйл ажиллагаанд оролцох замаар хүмүүсийн эрүүл энх, сайн сайхан амьдралыг ахиулах өвөрмөц давуу талыг дайчилж, биеийн тамир спортын хөгжлийг ахиулах ёстой. Зохион байгуулалтыг сайжруулж, тоног төхөөрөмжийг бүрдүүлэн, шинжлэх ухаанч үзэл баримтлалаар удирдаж, олон нийтийн биеийн тамир спортын арга хэмжээг байнга зохион байгуулах ёстой. Олон нийтийн биеийн тамирын үйлчилгээний системийг улам сайжруулж, хангамжийг өргөтгөн, олон нийтийн биеийн тамир спортын шинэ байдлыг бий болгох ёстой. Олон нийтийн биеийн тамирын үйл ажиллагаа, спортын уралдаан тэмцээн, үйлдвэрлэлийн нэгдмэл хөгжлийг ахиулж, эрүүл энх Хятад орны стратегийг бодитоор хэрэгжүүлэх ёстой гэжээ.
