solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзлаа
2019-04-24 21:41
БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзлаа.

Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 04-р сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дяоюйтай төрийн зочид буудалд хүлээн авч уулзав.

Ли Кэчян илэрхийлэхдээ: - Хятад, Монгол хоёр улс уул усаараа залгалдсан нөхөрсөг хөрш юм. Энэ он Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ой ба “Хятад, Монголын нөхөрсөг хамтын ажиллагааны гэрээ”-г шинэчлэн найруулсан 25 жилийн ойн баяр тохиож, хоёр улсын харилцаанд шинэ алтан боломжийг авч ирсэн юм. Дарга Ши Жиньпин ерөнхийлөгч тантай тун удахгүй уулзалт хийж, хоёр талын харилцааг хөгжүүлэх төлөвлөгөөний талаар хэлэлцэх болно. Хятадын тал Монгол Улстай төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, бие биеийнхээ үндсэн ашиг тус ба гол чухал асуудлуудыг хүндэтгэж, улмаар Хятад, Монголын бүх талын стратегийн түншлэлийг шинэ түвшинд хүргэхийг хүсч байна. Бид харилцан хүндэтгэл, эрх тэгш хамтын ажиллагаа, харилцан ашигтай байх үндсэн дээр хоёр талын  хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, “Бүс ба зам”-ын санаачилгыг Монгол Улсын “Хөгжлийн зам”-ын санаачилгатай холбож, Хятад, Монголын чөлөөт худалдааны хэлэлцээр ба эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг дэмжих болно.  Мөн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хүчин чадал, хүмүүнлэг зэрэг хүрээний солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хилийн тээвэр, боомтын бүтээн байгуулалт зэрэг талд Монгол Улсад ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхэд бэлэн байна гэжээ.

Х.Баттулга илэрхийлэхдээ: - Монгол, Хятад улсын харилцан ашигтай байх харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Монгол Улс нь "Нэг Хятад улс"-ын зарчмыг баримталж, Тайвань, Төвдийг Хятад улсын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг. Хоёр тал бие биенийхээ үндсэн ашиг тусыг харилцан хүндэтгэхийг үргэлж хүсдэг. Монгол Улс нь “Хөгжлийн зам”-ын санаачилгаа “Бүс ба зам” санаачилгатай холбож, улмаар худалдаа, эрчим хүч, дэд бүтэц зэрэг хүрээний хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулж, хоёр улс, бүс нутгийн ард иргэдэд буян үйлдэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл