solongonews
Ши Жиньпин даргын айлчлалын 5 онцлох зүйл
2017-11-11 22:00
Ши Жиньпин дарга ХIХ их хурлын дараа анхны айлчлалаа хийлээ.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдрүүдэд Вьетнам улсын Да Нангад болох АПЕК-ийн удирдагчдын албаны бус 25 дахь уулзалтад оролцох бөгөөд 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Вьетнам, Лаос улсад төрийн айлчлал хийх болно.

Хятад улсын Нам, Төрийн хамгийн дээд удирдагчийн ХIХ их хурлын дараах анхны айлчлал нь Хятад улсын хөрш орнууддаа хүртээмжтэй хөгжлийн үзэл баримтлалыг шууд тодруулж, Хятад улс хөрш орнуудтайгаа хамтран “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц”-ыг бүтээн байгуулах сайн сайхан ирээдүйг зөгнөн бэлгэдсэн хэмээн Олон улсын шинжээчид санал нэгтэй үзсэн банйа.  

Ши Жиньпиний энэ удаагийн айлчлалын 5 онцлох зүйл:
 
Нэг. ХIХ их хурлын дараах анхны айлчлалаар олон талт олон улсын хуралд оролцох болно.

Ши Жиньпин дарга АПЕК-ийн удирдагчдын албаны бус 25 дахь уулзалтад оролцсон бөгөөд чухал үг хэлсэн байна 

Ши Жиньпин дарга 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдрүүдэд Вьетнам улсын Да Нангад болох АПЕК-ийн удирдагчдын албаны бус 25 дахь уулзалтад оролцсон юм. “Энэ нь ХКН-ын ХIХ их хурлын дараа Хятад улсын дарга анх удаагаа олон талт олон улсын хуралд оролцож байгаа явдал учир асар их ач холбогдолтой” хэмээн Хятадын ГХЯ-ны дэд сайд Ли Баодүн хэлсэн байна.
 
Хоёр. АПЕК-ийн үйлдвэр худалдааны удирдагчдын дээд уулзалтад оролцож,илтгэл тавина。

Ши Жиньпин дарга энэ удаад АПЕК-ийн удирдагчдын албаны бус 25 дахь уулзалтад оролцохын зэрэгцээ АПЕК-ийн үйлдвэр худалдааны удирдагчдын дээд уулзалтад урилгаар оролцон, гол сэдэвт илтгэл тавьж, мөн АПЕК-ийн удирдагчид болон ACEAH-ийн удирдагчдын хэлэлцээр, АПЕК-ийн удирдагчид болон АПЕК-ийн үйлдвэр худалдааны Зөвлөх зөвлөлийн төлөөлөгчдийн хэлэлцээр зэрэгт оролцож, холбогдох эдийн засгийн цогцын удирдагчдыг хүлээн авч уулзах болно.

Ши Жиньпин дарга АПЕК-ийн үйлдвэр худалдааны удирдагчдын дээд уулзалтын үеэр илтгэл тавьж буй нь

Ши Жиньпин дарга АПЕК-ийн удирдагчид болон ACEAH-ий удирдагчдын хэлэлцээрт оролцжээ
 

Гурав. Ши Жиньпин даргын Вьетнам, Лаос улсад хийсэн төрийн айлчлал нь шинэ цаг эриний Хятадын онцлогтой дипломат харилцааны салхийг хагалсан байна.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Вьетнам, Лаос улсад төрийн айлчлал хийх болно. Энэ бол Хятад улсын Нам, Төрийн хамгийн дээд удирдагчийн ХIХ их хурлын дараах анхны айлчлал бөгөөд шинэ цаг эриний Хятадын онцлогтой дипломат харилцааны анхны жишээ болно.
 
Дөрөв. Хоёр орны Нам, Төрийн хамгийн дээд удирдагч нэгэн жил дотор харилцан айлчилсан байна

Ши Жиньпин даргын Вьетнам улсад хийсэн төрийн айлчлал бол хоёр орны Нам, Төрийн хамгийн дээд удирдагч хоёр дахь удаагаа нэг жилийн дотор харилцан төрийн айлчлал хийж байгаа үйл явдал юм байна.
 
Тав. Сүүлийн 11 жилийн хугацаанд Лаос улсад хийсэн анхны төрийн айлчлал

Ши Жиньпин даргын Лаос улсад хийсэн энэ удаагийн төрийн айлчлал бол Хятад улсын Нам, Төрийн хамгийн дээд удирдагч 11 жилийн дараа Лаос улсад дахин төрийн айлчлал хийж байгаа явдал юм.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл