solongonews
Ши Жиньпин Вьетнамд хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд эх орондоо ирэв
2023-12-14 09:29
Ши Жиньпин Вьетнамд хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд эх орондоо ирэв

        ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин12 дугаар сарын 13-ны орой Вьетнамд хийсэн төрийн айлчлалаа амжилт дүүрэн өндөрлүүлээд тусгай нисэх онгоцоор эх орондоо буцан ирэв.

        Вьетнамын Үндэсний ассамблейн дарга Вуонг Дин Хюэ, Вьетнамын Коммунист Намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, Төв хорооны Дотоод хэрэг хариуцсан яамны сайд Фан Дин Трак, Вьетнамын Коммунис Намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга, Төвийн Гадаад хэрэг хариуцсан яамны сайд Ли Хоай Трунг нарын зэрэг Вьетнамын нам төрийн удирдах хүмүүс болон орон нутгийн төлөөлөгчид нисэх онгоцны буудалд очиж үдэн мордуулсан байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл