solongonews
Шэнь Минжуань Элчин сайд БНХАУ-ын байгуулагдсан 74 жилийн ойн баярын хүлээн авалт дээр хэлсэн хүндэтгэлийн үг
2023-09-30 17:20
Шэнь Минжуань Элчин сайд БНХАУ-ын байгуулагдсан 74 жилийн ойн баярын хүлээн авалт дээр хэлсэн хүндэтгэлийн үг

   Эрхэм хүндэт УИХ-ын дэд дарга хатагтай СалдангийнОдонтуяа.

   Эрхэм хүндэт Зочид төлөөлөгчид, элчин сайд нар, хатагтай, ноёд, хүндэт нөхөд өө:

   Та бүхэн өнөөдрийн хүндэтгэлийн хүлээн авалтад тавтай морилно уу. Энэхүү баярын арга хэмжээ нь Хятадын элчин сайдын яамны цар тахлын дараах анхны улсын баярын хүндэтгэлийн арга хэмжээ билээ. Хятад, Монголын найрамдалт харилцааг урт хугацаанд анхаарч, дэмжиж ирсэн эрхэм зочид та бүхэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа шинэ Элчин сайдын хувиар чин сэтгэлээсээ талархаж буйг минь хүлээн авна уу!

   Энэ жил БНХАУ байгуулагдсаны 74 жил,  өөрчлөлт шинэчлэл нээлттэй бодлого хэрэгжүүлсэний 45 жил, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг, "Бүс ба Зам" санаачилга, “дотно найрсаг, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу багтаажтай” байх үзэл санааг дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байгаа билээ. Өнөөгийн Хятад улс эдийн засаг, нийгмийн олон салбарт дэлхий нйитэд хүлээн зөвшөөрөгдсөн амжилтад хүрсэн байна. Үндэстний хүчин чадлыг бүх талаар нэмэгдүүлсэн. Хятадын ард иргэдийн эдийн засгийн эргэлтийн нийт хэмжээ 18 их наяд ам.долларт хүрч, дэлхийд хоёрдугаар байранд эрэмблэгдсэн. Иргэдийн амьжиргааны түвшин тасралтгүй дээшилсэн. Хятадын ядуурлаас ангижруулах ажил түүхэн амжилтад хүрч, дэлхий даяар ядуурлыг бууруулах гайхамшгийг бүтээж, ард түмний хүртэх мэдрэмж, амар амгалан мэдрэмж, аз жаргалын мэдрэмж мэдэгдэхүйц дээшилсэн. Ногоон хөгжил эерэг үр дүнд хүрсэн. "Цэнгэг ус цэлгэр тал нь үнэлж баршгүй баялаг" нь бүх нийтийн үзэл баримтлал болон үйл хэрэг болсон. Экологи, дахин сэргээлт, бага нүүрс төрөгчийн хөгжилд тууштай алхам хийж, Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн урагшлуулснаар байгаль орчны чанар мэдэгдэхүйц сайжирсан. Олон улсад нөлөөлөх нөлөөлөл өсөн нэмэгдсэн. Өчигдөр Хятад улс “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохын төлөө гар нийлцгээе: Хятад улсын санаачлага хөдөлгөө”-ний талаарх цагаан номыг бүх нийтэд танилцуулсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний хувь заяаг бүтээх цогц танилцуулгыг нийтийн үзэл суртлын утга санаанд тод томруунаар тайлбарласан юм. Хятад улс өөрийн хөгжлийг бусад улс орны хөгжилд хувь нэмэрээ оруулж өөрийн ирээдүй хувь тавиланг хүн төрөлхтний хувь заяатай нягт холбож өөрийн шинэ бүтээн байгуулалтаар дэлхий нийтэд дахин шинэ боломж олгосоор ирсэн билээ. Өнөөгийн байдлаар Хятад улс дэлхийн 140 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны томоохон түнш болж, бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ нь дэлхийд нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулалт татах, гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалтаараа тэргүүлж байна. Хятадын 1.4 тэрбум гаруй хүн ам бүхэлдээ орчин үежилтийн нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж буй бөгөөд энэхүү үзүүлэлт нь хөгжингүй орнуудын нийт хүн амаас ч илүү өндөр байна. Хятад хэв маягыг илүү гүн гүнзгий ухуулан таниулах, хөгжиж буй орнуудын орчин үеийн хөгжилийн түвшинд хүрэх арга замыг илүү өргөтгөсөн. Ши Жиньпин дарга дэлхий нийтийн хөгжлийн санаачлага, дэлхий нийтийн аюулгүй байдлын санаачлага, дэлхий нийтийн соёл иргэншлийн санаачлагыг тус тус дэвшүүлсэн. Энэ гурван том санаачилга нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоох гурван тулгуур болж, энх тайвныг сахин хамгаалах, хөгжлийг ахиулах, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх Хятад улсын шийдэлд нэгдэхийг санал болгосон.  "Бүс ба зам" санаачлага хүн төрөлхтний хамтын ирээдүйг хамтын хүчээр бүтээж буйг харж болох маш талбар юм. Хятадын тал дараа сар Бээжин хотод "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь чуулга уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааны хэтийн төлөвлөгөө хамтын хөгжлийн төлөвийн талаар хэлэлцэнэ.

Эрхэм Нөхөд өө!

   Хятад, Монгол хоёр улс нь хоёулаа Азийн хөгжиж буй орны хувьд Азийн үнэт зүйлсийг хуваалцдаг бөгөөд, бүгд өөрийн ард түмнийг илүү сайн сайхан амьдруулах чин хүсэл эрмэлзэлтэй, өөрийн улсын онцлог болон сэтгэхүйн байдалдаа тохируулан хөгжлийн замналыг хичээнгүйлэн судалж байгаа улсууд билээ. Хятадын тал хоёр улсын харилцааг хөгжүүлэх тал дээр маш өндөр анхаарал хандуулдаг бөгөөд "Эв найрамдал, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу багтаамжтай байх" гэсэн дипломат үзэл баримтлал болон "хөршүүдтэйгээ найрсагаар нөхөрлөх, түншлэх" хөрш орнуудын дипломат бодлогыг Монгол Улсад идэвхтэй хэрэгжүүлдэг. Монголын тал ч мөн Хятад улсын дипломат бодлогыг нэн тэргүүнд тавьдаг билээ. Хятад, Монгол хоёр улс зовлон жаргалаа хуваалцдаг нэгэн цул бие болжээ.

   Хятад, Монголын харилцаа идэвхтэй хөгжиж байгаа нь хоёр орны удирдагч нарын стратегийн чиг баримтлалтай нягт холбоотой. Өнгөрсөн жилээс Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар БНХАУ-д айлчилж Хятадын талын удирдлагуудтай уулзсан нь хоёр тал хэд хэдэн чухал нийтлэг ойлголтод хүрсэн билээ. Миний бие дээрх айлчлалын хүлээн авалтад оролцох нэр төрийн хэрэг тохиосон бөгөөд хэлэлцээрийн найрсаг уур амьсгалд хоёр орны харилцаа стратегийн өндөр түвшинд хоёр орны ард түмний найрсаг уур амьсгал бүрдсэнийг би мэдэрсэн. Хятадын тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг баяжуулж, хоёр орны уламжлалт найрамдал, харилцан итгэлцлийг бэхжүүлэхийн төлөө Монгол Улстай гар нийлэн ажиллахад бэлэн байна.

   Хятад, Монголын харилцаа идэвхтэй хөгжиж байгаа нь хоёр улсын эдийн засаг харилцан бие биенээ өндөр түвшинд нөхдөг байх ашигтай.  Энэ оны эхний хагас жилийн хоёр улсын худалдааны эргэлт 60 гаруй хувиар өсч , санхүү, дижитал эдийн засаг ногоон хөгжлийн чиглэлээр нягт хамтран ажиллаж байна. Хятад, Монголын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны төв Улаанбаатарт саяхан нээлтээ хийсэн нь Монголын цөлжилтийн эсрэг сорилтыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлж хамтын хүчээр "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлсэн. Улаанбаатар цэвэрлэх байгууламж, 1008 айлын шинэчлэх зэрэг буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн төслүүд нааштай ахиц дэвшил гаргаж, ашиглалтад орсны дараа Монгол Улсын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

   Хятад, Монголын харилцаа идэвхтэй хөгжиж байгаа нь хоёр улсын ард иргэд сэтгэл зүрхээрээ холбогдож буй илрэл билээ. Цар тахлын хүнд үед хоёр улс харилцан тусламж дэмжлэг үзүүлсээр байсан, хоёр орны ард түмний дунд “хонь ирж, цай очих” гэсэн сэтгэл хөдөлгөм түүхийг бий болгон үлдээжээ. Цар тахал намжсаны дараа Монгол талын “Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд Монгол Улсад аялах хүсэлтэй Хятад улсын иргэд улам бүр нэмэгдсээр аяллын халуун сэдэв болоод байна. Эрээн боомтын олон улсын авто тээвэр хөдөлгөөн ихтэй болж, өдөрт дунджаар хэдэн мянган зорчигч тээвэрлэж байгаа.  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас олгосон визний тоо цар тахлын өмнөх түвшинээс давсан үзүүлэлт нь хоёр орны найрамдал, харилцаа холбоо гүн гүнзгий байгааг илтгэж байна.

   Энэ цаг үед үзэсгэлэнт Монгол Улсад томилогдон ирсэндээ маш их талархаж байгаагийн зэрэгцээ маш том үүрэг хариуцлага нуруун дээр минь байна. Би болон манай Элчин сайдын яамны ажилтнууд Монголын бүх давхаргын хүмүүстэй танилцаж, нөхөрлөж Хятад, Монголын харилцааны сайн сайхан маргаашийг хамтдаа бүтээцгээе.

   Мөн Монголын тал 400 гаруй тамирчнаа миний төрсөн нутаг болох Жэ Жиангийн Хангжоу хотруу илгээн Азийн наадамд оролцуулж буйд маш их баяртай байгаагаа хэлмээр байна. Жэ Жианг бол хамтын хөгжил цэцэглэлтийн бүс бөгөөд Орчин үеийн Хятад шинэчлэлийн анхлагч хот юм. Л.Оюун-Эрдэнэ сайд айлчлалынхаа үеэр мөн Жэ Жиангаар зочилож байсан. Илүү олон Монгол ахан дүүсийг Яруу найргын эх булаг болсон Жэ Жиангаар зочилхыг урьж байна.

   Хятад, Монгол хоёр орны хөгжил цэцэглэлт, харилцаа хамтын ажиллагаа цэцэглэн хөгжихийг хүсэхийн зэрэгцээ хоёр орны тамирчдад Азийн наадамд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

Найруулагч: Saraa
Эх сурвалж : mn.china-embassy.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл