

2013 онд БНХАУ-ын тэргүүлэгч Ши Жиньпин “Бүс ба зам”-ын санаачилгыг дурдан гаргаж, эртний торгоны замд шинэ агуулга нэмсэн байна. Мөн энэ нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах чухал арга зам ба агуу практик болжээ.
Рашааны форум нь Өвөр Монголын Хянган аймгийн Рашаан хотод 09-р сарын 16-ны өдөр нээлтээ хийв. Хуралд оролцсон мэргэжилтэн судлаачид болон холбогдох газрын төлөөлөгчид “Дэлхийн соёл иргэншлийн солилцоо болон хүн төрөлхтний хувь заяаны нэгдсэн цогц” гол сэдвийн хүрээнд үзэл бодлоо хуваалцаж байгаа нь гадаад дотоодынхон хүн төрөлхтний хувь заяаны нэгдсэн цогцыг байгуулах талд анхаарлаа хандуулж, идэвхтэй оролцож байгааг харуулж байгаа юм. Форумын хугацаанд анх удаагийн болон хоёр дахь удаагийн бүгд хурлыг зохион байгуулсан бөгөөд Өвөр Монголын номын сангийн ховор нандин номыг дэлгэн үзүүлэх үзэсгэлэн, Рашаанаар зугаалах, Өвөр Монголын амтат идээг таниулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, Рашааны дүр төрх, “Өвөр Монголын брэнд”-ийн хүчийг харуулсан байна.
Мөн үеэр бас дэлхийн соёл иргэншлийн ярилцлага, цаг төр, эдийн засаг нийгмийн хөгжил, нүүдлийн мал аж ахуйн соёл иргэншил хийгээд мал аж ахуйн орны шинэчлэл, Өвөр Монголын брэндийн бүтээн байгуулалтын шинэ зам ба “Өвөр Монголын амтат идээ, Өвөр Монголын энерги, Өвөр Монголын кино телевиз” зэрэг форумыг зохин байгуулах болно.
Соёл иргэншил, соёлын олон талт чанар нь олон улсын солилцоо хамтын ажиллагааны эхлэлийн цэг, хөдөлгөгч хүч юм. Рашааны форум бол албаны бус, ашгийн төлөөх бус, тогтсон хугацаатай, тогтсон газартай нээлттэй чанартай олон улсын хурлын зохион байгуулалтын хувьд Зүүн хойд Азийн энх тайван хийгээд хөгжил, олон улс хоорондын харилцан эрх тэгш ашиг хүртэх, хамран ажиллаж хамтдаа ашиг хүртэхээр гол зорилго болгосон байна. Үүнчлэн газар орон дамжсан соёлын уламжлал, солилцоогоор дамжин эдийн засгийн салбарт хамтран ажиллаж, харилцан ашиг хүртэхийг ахиулж, шилдэг соёлыг гадагш гаргах буюу оруулж ирэх болно.
Алтан намрын Рашаан шүлэг шиг яруу сайхан, зураг шиг гоёхон. Рашааны форум нь Рашааныг дахинтаа дэлхийн анхааралд хүргэлээ.
