
Хятад улсын дарга Ши Жиньпин 31-ний өдөр Бээжинд Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзав.
Ши Жиьпин дарга ерөнхийлөгч Бах болон Олон улсын олимпийн хороо Хятадын олимп болон спортын салбарын хөгжлийг байнга дэмжиж байгаад талархал дэвшүүлж, спорт болон олимпын наадмаар дамжуулан дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалж байгааг сайшаасан байна. Ши Жиньпи:
- Хятадын тал Бээжингийн Өвлийн олимпийн наадмын бэлтгэл ажлыг чухалчлан үзэж, бүх ажлууд эрчимтэй, эмх цэгцтэй явагдаж байна. Бид ногоон, нээлттэй, ариун шударга өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахаар хичээх болно. Эрхэм ерөнхийлөгч та бидэнд эрхэм нандин санал зөвлөгөө дэвшүүлэхийг хүсэж байна гэж хэллээ.
