solongonews
ХКН-ын найз нөхөд улам олон болж байна
2018-06-29 18:16
ХКН-ын найз нөхөд улам олон болж байна

Энэ 07-р сарын 01-нд ХКН байгуулагдсаны 97 жилийн ой тохиож байна. 89 сая гишүүнтэй 1 тэрбум 300 сая хүнийг удирдаж буй дэлхийн хамгийн том улс төрийн намын хувьд ХКН сүүлийн жилүүдэд гадаадын улс төрийн намууд, улс төрийн байгууллагатай солилцоогоо улам бүр гүнзгийрүүлж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, ХКН дэлхийн 160 гаруй улс орон, бүс нутгийн 400 гаруй улс төрийн нам, улс төрийн байгууллагатай байнгын харилцаа холбоотой, найз нөхөд юм. ХКН-ын XIX их хуралд тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ: “ХКН Хятадын ард түмнийг улам аз жаргалтай болгохоор хичээж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө тэмцэж буй улс төрийн нам юм. ХКН хүн төрөлхтөнд улам их хувь нэмэр оруулахыг үүргээ гэж үздэг” гэжээ. Тус хурлаар ХКН-ын дүрэмд “хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах” тухай бичиж оруулсан. Энэ бол ХКН дэлхий дахинд бат ноттой амлалт өгсөн хэрэг юм. Дэлхийн хамгийн том улс төрийн намын хувьд ХКН дэлхийн засаглалыг улам боловсронгуй болгох, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоох явдлыг Хятадын оюун ухаанаар сэлбэж том намын үүрэг хариуцлагаа нотлон харуулжээ. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах, “Бүс ба зам” санаачилга гаргах, хамт зөвшилцөн, хамтдаа байгуулж, хуваалцах зарчим зэрэг дэлхийн засаглалын үзэл баримтлалыг НҮБ-ын санаачилгад оруулсны улмаар Хятадын дэвшүүлсэн төсөл олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг үзэл баримтлал болж, улам олон улс орон, улс төрийн намын дэмжлэгийг авсан юм. Тайландын Ардчилсан намын дарга, ерөнхий сайд асан Абисит Вежажива дэлхийн эдийн засгийн засаглалын тухай гаргасан ХКН-ын идэвхтэй үүрэг хариуцлагыг өндрөөр үнэллээ.

Тэрээр хэлэхдээ: “БНХАУ дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогцын хувьд онцгой статус бүхий дэлхийн эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр боллоо. БНХАУ хөгжиж буй орон, шинэ тулгар хөгжиж буй улс орнуудын дуу хоолой болж байна. “Бүс ба зам” санаачилга дэлхийн засаглалын хуучин арга хэлбэрийг өөрчлөх үйл явцыг эхлүүлсэн гэж би үздэг. Улам олон улс төрийн нам энэ үйл хэрэгт оролцохыг хүсэж байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн удирдлагад өөрийн оюун ухаанаа нэмэрлэхэд тустай юм” гэжээ. “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах” үзэл баримтлалын дагуу ХКН-ын найз нөхдийн хүрээ улам өргөжиж байна. 2017 онд дэлхийн 120 гаруй улс орны 300 гаруй улс төрийн нам байгууллагын 600 гаруй төлөөлөгч Бээжинд уулзаж, “ХКН ба дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний уулзалт”-д оролцсон юм.

ХКН-ын гадаад харилцааны арга хэлбэр, ёс журмын талаар Төв хорооны гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Гүө Яжөү хэлэхдээ: “Манай нам үзэл баримтлалын хувьд ойролцоо улс төрийн намуудтай санал бодлоо солилцохыг чухалчилдаг. Үзэл баримтлалын ялгаатай нам бүлгүүдтэй ч байнгын холбоотой ажилладаг. Бид улс орнуудын эрх баригч нам, эрх барилцагч нам, сөрөг хүчний нам бүлэг, бусад улс төрийн зохион байгуулалттай өргөн хүрээнд нөхөрлөхийн зэрэгцээ, тэдгээр улс орны зөвлөх байгууллага, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага зэрэгтэй ч эерэг харилцаатай байдаг” гэжээ.

Ирээдүйд олон улсын ээдрээтэй нөхцөлд дэлхийн улс төрийн намууд чухам хэрхэн хамтарч ажиллах ёстой вэ? Энэ асуултад 2017 онд “ХКН ба дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний уулзалт”-д Ши Жиньпин дарга хариу өгсөн юм. Тэрээр хэлэхдээ: Өөр өөр улс орны улс төрийн намууд харилцан итгэлцлээ бэхжүүлж, зөвшилцлөө нэмэгдүүлэн, нягт хамтран ажиллаж, олон улсын шинэ хэлбэрийн харилцааны үндсэн дээр “адил талаа нэгтгэн, ялгаатай талаа хойш тавьж, харилцан хүндэтгэж, харилцан туршлага солилцох” улс төрийн нам хоорондын шинэ хэлбэрийн харилцааг судалж, олон хэлбэр, олон давхарга бүхий улс төрийн намуудын солилцоо, хамтын ажиллагааны сүлжээ байгуулах замаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад улам их эрч хүч бий болгох ёстой гэжээ. Ши Жиньпин онцлохдоо: “Бид тус тусын ажлаа маш сайн хийх ёстой. Энэ нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад оруулж буй чухал хүчин зүтгэл юм. Мөн Хятадын хөгжлөөр даян дэлхийд улам их боломж нээж, өөрийн практикаа гүнзгийрүүлэх замаар хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн жам ёсыг эрэлхийлж, дэлхийн улс орнуудтай туршлага, ололт амжилтаа хуваалцах ёстой. Бид гаднын хэлбэр загварыг тэр чигээр нь хуулахгүй, өөрийнхийгөө бусдад тулгахгүй. ХКН дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийн төлөө, мөн дэлхийн соёлын солилцооны төлөө хэзээд хүчин зүтгэх болно” гэжээ.   

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл