Элчин сайд Шин Хаймин лекцдээ өнөөгийн Хятад улсын хөгжлийн байдал болон бүтээн байгуулалтын ололт амжилтын талаар танилцуулсан байна. ХКН-ын XIX их хурал болон XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган амжилттай зохион байгуулагдсанд баяртай байна. Мөн Ши Жиньпин дахин ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн даргаар сонгогдсон болон Ли Кэчян мөн дахин нэг удаа Хятадын Төрийн Зөвлөлийн даргаар сонгогдсонд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн байна.
Элчин сайд Шин Хаймин сүүлийн хэдэн жилүүдийн Хятадын гадаад харилцааны амжилтаас дурдсан юм. Тэрээр хэлэхдээ: - Ши Жиньпин дарга "Хүн төрөлхтний нийтлэг хувь заяаны цогц нэгдэл"-ийг цогцлоох гадаад харилцааны үзэл баримтлал дэвшүүлж, хамтдаа хожиход гол болгосон шинэ маягийн олон улсын харилцаа тогтоохыг Хятад улсын гадаад бодлогын чухал зорилт болгосон.
Мөн Элчин сайд Шин Хаймин Хятад, Монголын харилцааны талаарх сэтгэгдлээ хуваалцан хэлэхдээ, Ши Жиньпин дарга Хятад, Монгол хоёр улс хэзээд харилцан тусалдаг сайн хөрш байх, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртсэн сайн түнш байх, үргэлж харилцан зочилдог сайн найз байх ёстой гэж онцолсон байна.
Хятадын талаас МҮИС-ийн хятад хэлний сургалтын төв байгуулахаар 20 сая төгрөг хандивлаж, МҮИС-ийн сургууль байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан тус сургуулийн номын санд монгол хэлнээ орчуулсан 50 бодь “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, 50 бодь “Хүйтэн уулын бичиг”-ийг бэлэглэсэн байна. Үүнээс гадна 12 сая төгрөгийн хувилагч машин бэлэглэжээ.
Элчин сайд Шин Хаймин шинэ эрин үед Хятад, Монголын харилцаа улам бэхжиж, хүмүүнлэгийн салбар болон шинжлэх ухаан технологийн салбарын хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр хичээн ажиллана гээд МҮИС-ийн оюутнуудыг хоёр талын хамтын ажиллагаа, талуудын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулахыг хүссэн байна.
