solongonews
Улс эх орон, нийгэм, ард түмэндээ хэрэгтэй хүн болоорой
2018-05-31 21:03
Та бүхэн улс орныхоо ач тусыг мартахгүй байж, эх орон, ард түмэн, нийгэмд хэрэгтэй хүн болон хүмүүжих хэрэгтэй гэжээ.

Синьхуа агентлагийн мэдээ: 06-р сарын 01 буюу олон улсын хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 05-р сарын 30-нд Шанши мужийн Жаожинь тосгоны Бэйлянхун бага сургуулийн сурагчдад хариу захидал бичиж, тэдэнд болон Хятад улсын үндэстнүүдийн хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Ши Жиньпин захидалдаа:

Та бүхэн надад захидал илгээсэнд их баяртай байна. Та бүхэн тосгоны ахмадууд Жаожинь тосгоны хувьсгалын түүхийг үргэлж ярьж өгдөг. Та нар хувьсгалын дурсгалт газраар бахархдаг гэж захидалдаа бичжээ. Та бүхэн Хятадын хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт хөгжлийн түүхийг ойлгож, үлгэр жишээ хүмүүсээс суралцан, нам, улс, ард түмнээ хайрлаж, энэ сайхан уламжлалыг залгамжлахыг хүсэж байна. Би танай нутагт очиж байсан. Нам засаг, нийгэм, олон нийтийн хайр халамжаар танай сургууль бүрэн бага сургууль болж, хүүхдэд анги дэвшин суралцахын тулд өөр тосгонд очих шаардлагагүй болж, ундны усны асуудал бүрэн шийдэгдсэн. Өнөөдрийн энэ аз жаргал амархан олдоогүй гэж та бүхэн бичсэн. Тийм ээ, энэ бүхэн амархан олдоогүй. Тиймээс та бүхэн улс орныхоо ач тусыг мартахгүй байж, эх орон, ард түмэн, нийгэмд хэрэгтэй хүн болон хүмүүжих хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл