Мөн тухайн өдөр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Жан Байшинь Вьетнамын мэргэжил нэгтнүүдэд ХКН-ын XIX хурлын ололт амжилт, Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орсон тухай танилцуулав. Тэрээр:
- Саяхан Ерөнхий нарийн бичгийн Ши Жиньпин Вьетнам улсад айлчилж, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгтой хамт "Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо ба Вьетнамын сэтгүүлчдийн холбооны мэдээлэл солилцох хамтын ажиллагааны хэлэлцээр" байгуулахад байлцсан юм.
Энэ нь хоёр талын 60 гаруй жилийн найрсаг хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрснийг харуулж байна. Хоёр талын байгуулсан найрсаг хамтын ажиллагааны харилцаа нь хоёр орны мэдээ мэдээлэл, соёл, ард иргэд хоорондын найрсаг харилцааг шинэ шатанд гаргах болно.
