
Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин 07-нд Бээжин хотод АНУ-ны Ерөнхийлөгч Дональд Трампыг Хятадад айлчлал хийж түүхт амжилт олж, шинэ цаг эрин дэх Хятад, Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулахыг Хятадын тал хүсэн хүлээж байна гэсэн байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 08-наас 10-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийх гэж байна. Энэ бол ХКН-ын XIX их хурлаас хойш Хятад улс дахь анхны төрийн айлчлал хийж байгаа тохиолдол болно.
Хуа Чүнь-Ин:
- Олон улсын байдалд гүнзгий өөрчлөлт гарч байгаа нөхцөл байдалд Хятад, Америкийн төрийн тэргүүн Бээжинд уулзаж, хамтдаа сонирхож байгаа чухал асуудлаар стратегийн хэлхээ холбоотой байх нь Mar-a-Lago эдлэн, Хамбургт уулзсаны үндсэн дээр чухал нийтлэг ойлголтод хүрч, ойлголцол нөхөрлөлөө гүнзгийрүүлэн олон салбарын солилцоо, хамтын ажиллагаанд тус дэм үзүүлэх болно. Энэ нь шинэ цаг эрин дэх Хятад, Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулж, Ази Номхон далайн бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван тогтвортой байдал, цэцэглэл хөгжилд тус дэм үзүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм гэсэн байна.
Хуа Чүнь-Ин цааш үргэлжлүүлэн:
- Ши Жиньпин дарга ХКН-ын XIX их хуралд хийсэн тайландаа: Хятад улс харилцан хүндэтгэсэн, шударга, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртсэн шинэ хэлбэрийн олон улсын харилцаа байгуулахыг дэмжиж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулна гэж дэвшүүлсэн байна. Энэ нь шинэ цаг эриний Хятад, Америкийн харилцааны хөгжилд чиглэл тогтоон өгч, хүчирхэг их хөдөлгүүр сэлбэсэн байна гэж хэллээ.
