solongonews
Төв хорооны эдийн засгийн ажлын хурал болов
2019-04-19 21:12
ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо 19-нд хуралдаж, одоогийн эдийн засгийн байдлыг судлан ярилцаж, холбогдох ажлаа байрлуулав.

Мөн 2018 оны ядуурлаас ангижруулах ажлын үр дүнгийн тухай тайланг сонсч, ядуурлыг арилгах ажлын шаардлагыг дурдсан байна. “ХКН-ын суртал ухуулгын ажлын дүрэм”-ийг хянан хэлэлцэв. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалжээ.

1-р улиралд эдийн засаг ерөнхийдөө тогтвортой хөгжиж, төлөвлөснөөс мөн гараанаасаа сайн байлаа. Гэхдээ бас багагүй хүндрэл бэрхшээлийг туулж байна. Бүх жилийн ажлаа сайтар хийж, Төв хорооны эдийн засгийн ажлын хурлын үзэл санааг мөрдөн, тогтвортой өсөлтийг батлан, өөрчлөлтийг ахиулж, бүтцийн төлөвлөлт хийж, ардын амьжиргааг сайжруулан, эрсдэлээс сэргийлэн, төрөл бүрийн ажлын тогтвортой ахицыг баталгаажуулах хэрэгтэй гэж хурлаас онцолсон байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл