
Хятад, Өмнөд Африк хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиосон. Хоёр орны харилцаа “алтан үе”-д орж, хөгжиж буй орнуудын хамгийн идэвхтэй, эрч хүчтэй, хоёр талт харилцаа болсон юм. Хятадын Төв радио телевиз, Өмнөд Африкийн радио телевизийн “SABC” компани хамтран бүтээсэн “25 нас бол гал залуу нас-Хятад, Өмнөд Африкийн найрсаг хамтын ажиллагааны тухай тэмдэглэл” цуврал баримтат киног Ши Жиньпин даргын Өмнөд Африкт хийсэн дөрөв дэх төрийн айлчлалаас сэдэвлэн хийжээ. Кинонд Хятад, Өмнөд Африкийн дипломат харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцооны үр дүнг дэлгэрэнгүй танилцуулж, хоёр орны харилцааны амжилт, соёл иргэншлийн солилцоо, иргэд хоорондын ойлголцол нэмэгдсэн зэрэг үйл явдлыг гол баримт болгон ашиглажээ.
Энэхүү баримтат кино 3 ангитай, анги тус бүр нь 30 минут үргэлжлэх юм. Баримтат киног 12 дугаар сарын 28-30-нд CCTV-4, CGTN англи хэл, CGTN баримтат киноны сувгаар, 29-31-нд CGTN франц, араб хэлний сувгаар гаргаж үзэгчдийн хүртээл болгоно.
