solongonews
Ши Жиньпин даргын ОХУ дахь айлчлалыг танилцуулав
2018-09-13 10:04
Ши Жиньпин даргын ОХУ дахь айлчлалыг танилцуулав

Синьхуа агентлагийн мэдээ: 2018 оны 9-р сарын 11-12-ны өдрүүдэд Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-д болж байгаа Дорно дахины эдийн засгийн 4-р форумд урилгаар оролцлоо. Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И энэ ачлалын талаар сэтгүүлчидтэй ярилцав.

Ван И: Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжинд дэх дээд хэмжээний хурал амжилттай өндөрлөж, дараахан нь Ши Жиньпин дарга Дорно дахины эдийн засгийн форумд оролцохоор ХОУ-д айлчиллаа. Владивостокт байсан 30 орчим цагийн турш Ши Жиньпин дарга 10 гаруй арга хэмжээнд оролцсон. Хэдий богинохон хугацааны айлчлал байсан ч баялаг агуулгатай, алс хэтийн ач холбогдолтой байж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлсэн, найрсаг харилцаагаа ахиулсан, хамтын ажиллаж хамтаар ашиг хүртэхийг эрчимжүүлсэн айлчлал болсон гэсэн бөгөөд айлчлалын үр дүнг танилцууллаа.  

Нэг. Хятад, Оросын төрийн тэргүүн нарын харилцаагаа нягтруулж, стратегийн уялдаа холбоогоо шат ахиулав.

Хоёр. Хятад, Оросын уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэн, иргэд хоорондын харилцааг бэхжүүлж чадлаа.

Гурав. Хятад, Оросын ашиг сонирхлыг нэгтгэн, орон нутгийн хамтын ажиллагааны боломжийг идэвхжүүллээ.

Дөрөв. Бүс нутгийн хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлж, харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэв.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл