Орон нутгийн цагаар 02-р сарын 19-нд VI Фелипе хаан Мадрид хотноо ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав.
Хаан VI Фелипе дарга Ши Жиньпинд чин сэтгэлийн мэндчилгээ хүргэж,“50 жилийн өмнө аав маань тухайн үеийн Хятадын удирдагчтай хамтран хоёр орны хооронд дипломат харилцааг тогтоосон.Сүүлийн 50 жилийн хугацаанд Испани Хятадын харилцаа эрчимтэй явагдаж, прагматик хамтын ажиллагаа жигд хөгжиж, хүмүүсийн солилцоо улам бүр ойр дотно болж байна. Хятадтай сайн харилцаатай байх нь Испани, Европ, дэлхийн хувьд ч гэсэн маш чухал юм. Испани Хятадтай хамтын ажиллагааны шинэ салбарыг цаашид судлахад бэлэн байна. Дэлхий ертөнц үймээн самуунтай, байнгын зөрчилдөөнтэй байгаа өнөө үед дарга Ши Жиньпиний хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах, Бүс ба зам санаачилга зэрэг чухал ойлголтууд энх тайван, хөгжил, найдварыг дэлхийд авчирсан.Хятад улс цаашид томоохон улсын хувьд чухал, эерэг нөлөөгөө үзүүлж, хурцадмал байдлыг намжааж, асуудалтай дэлхийд тогтвортой байдлыг авчирна гэдэгт итгэж байна.
Ван И дарга Ши Жиньпиний чин сэтгэлийн мэндчилгээг VI Фелипед дамжуулж, “Өнгөрсөн онд хоёр улсын төрийн тэргүүн Хятад, Испани улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэх цахилгаан солилцож, хоёр талын харилцаанд стратегийн удирдамж өгсөн билээ.Хятад улс Испаний эзэн хааны гэр бүлийг Хятадтай найрсаг бодлого явуулж байгааг өндрөөр үнэлж, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах Испанийн хүчин чармайлтыг дэмжиж байна.Испани улс бие биеийнхээ үндсэн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар Хятадыг ойлгож, дэмжсээр байх болно гэж үзэж байна.Бид Хятад, Испанийн найрамдал нөхөрлөлийг хамтдаа урагшлуулж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны эрүүл,тогтвортой хөгжлийг дэмжихэд бэлэн байна.
Мөн Ван И:
-Дарга Ши Жиньпиний удирдлага дор Хятад улсын орчин үеийн шинэчлэлийг дээд зэргийн чанартай хөгжлөөр бүх талаар урагшлуулж байна.Нийт 1.4 тэрбум гаруй Хятадын иргэд хамтаар орчин үеийн шинэчлэл уруу тэмүүлж байгаа нь хүн төрөлхтний соёл иргэншлийн үйл явцад маш том дэвшил бөгөөд дэлхийд чухал боломжуудыг ч авчрах боломжтой явдал юм. Хятадын хөгжил бол энх тайвны төлөөх хүчнийг бэхжүүлж, тогтвортой байдлын хүчин зүйлсийн өсөлт гэдгийг түүх нотолсон бөгөөд цаашид ч нотлох болно.Хятад, Испани хоёр бол урт удаан түүхтэй, олон янзын соёл, хүртээмжтэй нийгэмтэй, томоохон асуудлуудын талаар ижил буюу ижил төстэй үзэл бодолтой улсууд юм. Бид Испани улстай хамтран бусад улс орнуудын харилцан яриа, хамтын ажиллагааг дэмжих, зөрчил, ялгааг даван туулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулж, дэлхий дахинд тулгарсан сорилтуудад илүү сайн хариу үзүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна.
Уулзалтын үеэр Ван И мөн Испанийн Ерөнхий сайд Педро Санчес, Гадаад хэргийн сайд Алварез нартай тус тус уулзсан байна.
